Пеп Гвардиола - Карло Анчелотти 4:0

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 18

Өчигдөр шөнө Аваргуудын лигийн хагас шигшээ тоглолт Англид болж, Манчестер Сити баг Мадридын Эзэн хааны багийг 4:0 бут ниргэлээ. Эхний тоглолт 1:1 харьцаатай тэнцсэн байсан. Хэдийгээр шинжээчид Ситиг ялна гэж байсан ч Аваргуудын лигийн архаг оролцогч Реал туршлагаа харуулна гэх мэргэжилтэн ч байлаа. Гэвч шүгэл дуугарангуут хэн нь хэн бэ гэдэг нь харагдсан.

Эхний 23 минут Реал бөмбөгөнд бараг хүрсэнгүй. Харин Пепийн баг бужигнасан дамжуулалтаар хамгаалалтын толгойг эргүүлж, нүд ирмэх зуур жигүүр солин, довтолж байлаа. Эхний хэдэн минутад алсаас олон удаа цохисон нь ч Пепийн даалгавар байсан биз ээ. Реалын хамгаалалт бөмбөгтэй тоглогч болгоныг цохих нь гэж эмээх хооронд тэд 16-гийн талбайд нь хөнгөхөн орж байлаа. Ер нь Мин Сити бүх зүйлээр илүүрхсэн. Пеп Гвардиола Карло Анчелоттид хичээл заалаа.

Манчестер Сити Англи - Реал Мадрид Испани 4:0 (2:0, 2:0)

Этихад Стэдиум

Гоол: 1:0 – 23 Бернарду Силва, 2:0 – 37 Бернарду Силва, 3:0 – 76 Аканжи, 4:0 – 90 Альварес.

Манчестер Сити – Эдерсон, Уокер, Рубен Диаш, Аканжи, Стоунз, Гюндоган (Марез, 79), де Брюйне (Фоден, 84), Грилиш, Бернарду Силва, Родри, Холанд (Альварес, 89).

Реал Мадрид – Куртуа, Карвахаль (Васкес, 80), Алаба, Милитао, Камавинга, Модрич (Рюдигер, 63), Кроос (Асенсио, 70), Вальверде, Винисиус Жуниор, Родриго (Себальос, 80), Бензема.

Шар хуудас: Рубен Диаш (50), Карвахаль (55), Гюндоган (62), Камавинга (75), Грилиш (90).

Аваргуудын лигийн финалын тоглолт зургаадугаар сарын 10-нд Истанбулд болно. Ман Сити, Интер Милан багууд өрсөлдөх юм.  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(197.211.63.97) 2023 оны 05 сарын 20

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
Top