Боксын дэлхийн аваргууд 400 мянган ам.доллар авдаг болно

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 17

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Узбекистанд өндөрлөсөн боксын ДАШТ-ий шагналын сан 5,2 сая ам.доллар байсан. Ташкентэд 13 жин тус бүрийн аваргууд 200 мянган ам.доллар, мөнгөн медальтан 100 мянга, хүрэл медаль хүртсэн тамирчин 50 мянган ам.долларын шагнал авсан билээ. Урьд өмнө үзэгдээгүй том шагналын сантай тэмцээн байлаа. Тэгвэл Олон улсын боксын холбооноос (IBA) энэ өндөр шагналыг дараагийн ДАШТ-д хоёр дахин нэмэхээр болсноо мэдэгдлээ.

Тус холбооны тэргүүн Умар Кремлев “2025 онд болох дараагийн ДАШТ-ий шагналын сан 10 сая ам.доллар байх болно. Тамирчид эх орноо төлөөлөн тулалддаг. Боксчид мөнгө олж, өөрийгөө, гэр бүлээ авч явж чаддаг байх хэрэгтэй. Бид энэ жил ДАШТ-ий тавдугаар байр эзэлсэн тамирчдад анх удаа мөнгөн шагнал 3000 ам.доллар олголоо. Дараагийн ДАШТ-д тавдугаар байрын тамирчид тус бүр 10 мянган ам.доллар авах болно. ДАШТ-д медаль авсан тамирчин шагналынхаа 10 хувийг дасгалжуулагчдаа өгөх ёстой. Дасгалжуулагч нар ч орлоготой байх нь зүйн хэрэг. Би ДАШТ-ээ боксчдын хувьд хамгийн чухал, гол тэмцээн болгохыг хүсэж байна. Тамирчид дэлхийн аваргын тэмцээнээ тэсэн ядан хүлээдэг, энэ тэмцээний ачаар гэр бүлдээ санхүүгийн дэмжлэг, тусламж өгдөг, өөрөө хангалуун амьдардаг байхыг зорьж байна. Бид шударга үнэний төлөө тэмцэнэ. Хэрэв тамирчдад ямар нэг шударга бус зүйл тохиолдвол шууд бидэнд мэдэгдээрэй. IBA холбоо бол та нарын гэр шүү” гэж мэдэгдлээ.

2025 оны ДАШТ-д аваргууд 400 мянга, мөнгөн медаль 200 мянга, хүрэл медальтан 100 мянган ам.долларын шагнал хүртэх юм.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.53.64) 2023 оны 05 сарын 18

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0

1(202.21.107.11) 2023 оны 05 сарын 17

mundag l eronhiilogch bna manaid neg iim eronhiilogch heregtei bhiin hukee

1  |  0
erhembayr erdenee(202.55.188.116) 2023 оны 05 сарын 17

Шүүлт булхайтай шдээ

0  |  0
Top