NBA: Жеймс Харден Филадельфиг яллаа

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 02

Хойд Америкийн НБА лигийн Дорно бүсийн хагас шигшээ эхний тоглолт өнөөдөр өглөө болж, Бостон Селтикс баг Филадельфи Сиксерсийг “Ти-Ди Гарден” ордондоо хүлээн авлаа. Зочин багийн лидер Жеймс Харден цаг дуусахаас 9 секундийн өмнө холоос оновчтой шидэж, багтаа ялалт авчирлаа.

Сиксерсийн ялалтад Харден 45 оноогоор хамгийн их хувь нэмэр оруулсан бол Бостоны Жейсон Тейтум 39 оноо, 11 самбараар дабл-дабл хийжээ. Филадельфи багийн Пи Жей Такер сүүлийн хагаст Бостоны довтлогч Жейсон Тейтумын эмзэг газар нь цохиж, санаатай алдаа үйлджээ.

Бостон – Филадельфи 115:119 (38:31, 28:32, 21:24, 28:32)

TD Garden

Бостон - Тейтум (39 + 11 сам), Браун (23), Смарт (12 + 7 дам), Хорфорд (11), Уайт (4) – гараа; Брогдон (20), Р. Уильямс (6 + 7 сам), Г. Уильямс (0), Хаузер (0).

Филадельфи - Харден (45 + 6 дам), Макси (26), Харрис (18), Рид (10 + 13 сам), Такер (0) – гараа; Мелтон (17), Ньянг (3), Макдэниэлс (0).

Филадельфи баг цувралд 1-0 тэргүүлж байна. Дараагийн тоглолт энэ сарын 4-нд Бостон хотод болно.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Даваадорж(202.55.188.100) 2023 оны 05 сарын 04

Спортын сэтгүүлчээ хал юу бичиж байгаагаа мэдэж байгаанмуу мал юмуу эсвэл

0  |  0
Top