С.Рахманиновын мэндэлсний 150 жилийн ойд зориулсан үзэсгэлэн нээгдлээ

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 23

Оросын суут хөгжмийн зохиолч, удирдаач, төгөлдөр хуурч Сергей Васильевич Рахманиновын намтар, уран бүтээлд зориулсан шинэ үзэсгэлэн Русский дом буюу РЦНК-д нээгджээ.

Үзэсгэлэнгийн нээлтийн ёслолын ажиллагаанд Монголын соёлын зүтгэлтнүүд, Улаанбаатар хотын соёл урлагийн сургуулиудын оюутан, сурагчид, Русский домын олон зочин оролцлоо. Монгол Улсын Соёлын яам, тус орны соёлын төлөөллийн нэрийн өмнөөс Оросын сонгодог хөгжмийн школыг мандуулсан суут хөгжмийн зохиолч С.В.Рахманиновын мэндэлсний 150 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Соёлын яамны Стратеги, хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын дарга З.Баянзул, Монгол Улсын ГХЯ-ны Соёлын элч Х. Дамдинсүрэн нар баяр хүргэв. 

Хүндэт зочид С. В. Рахманиновын хөгжмийн өвийг нандигнан хадгалах, Орос, Монгол хоёр улсын соёлын харилцааг бүх талаар хөгжүүлэх цаг үеийн сорилтуудын чухлыг онцлоод Монголын бусад бүс нутагт С.Рахманиновын ойг хэрхэн тэмдэглэж байгаа тухай танилцуулсан юм.

Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүний ү.т.г. Анна Кулакова "Сергей Рахманинов бол хөгжмийн олон бүтээл туурвиж, олонтай удирдаач хийж, төгөлдөр хуурыг гайхамшигтай эзэмшин тоглож, Европ, Америк, Канадад концертоо тоглон Оросын хөгжмийн хэвлэлийн газрын уран сайхны зөвлөлийг удирдаж байсан суут хүн юм. Их театрын удирдаачийн хуваарь Сергей Рахманинов хэд хэдэн улирлын турш сан хөмрөгт байсан Оросын дуурийн бүхий л бүтээлийг удирдан тоглуулдаг байв. Дэлхийн хөгжмийн түүхэнд түүний нэр томоос том үсгээр бичигдэж өнөөдөр бид Оросын хөгжмийн үндэсний музейн сан хөмрөг дэх Сергей Рахманиновын архивын хосгүй үзмэрүүдийг Монголын иргэдэд үзүүлэх болсондоо туйлын их баяртай байна" гэлээ.

Үзэсгэлэнд олны өмнө тэр болгон дэлгэж байгаагүй баримт, гэрэл зургууд тавигдсан юм. Эдгээр гэрэл зургаас агуу их хөгжмийн зохиолчтой холбоотой Орос орон ба хилийн чанадад дахь дурсгалд газар түүний нэрийг мөнхөлсөн хөшөө дурсгалын самбар зэргийг үзэж болно.  

Тус үзэсгэлэнд QR-кодын тусламжтайгаар Рахманиновын нэрд гарсан бүтээлийг зохиолчийн хийгээд бусад хөгжимчин удирдаач нарын тоглосноор сонсох боломжтой юм. Мөн дэлхийд хаана ч байхгүй мультимедийн «Экспомузыка» төслийн радио нэвтрүүлгүүдийг ч сонсох боломжтой юм. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top