IBA шинэ холбоонд элссэн улсуудыг шийтгэнэ

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 17

Дэлхийн сонирхогчдын боксын ертөнц хоёр хуваагдаад байна. Олон улсын сонирхогчдын боксын холбооноос (IBA) боксын ДАШТ, тивийн аваргын тэмцээнүүдийг зохион байгуулж байгаа ч тэд олимпын эрхийн тэмцээнийг зохион байгуулах эрхгүй. Тэгвэл АНУ, Их Британи болон тэдний холбоотон улсууд  Олон улсын сонирхогчдын боксын холбооноос (IBA) гарч, World Boxing нэртэй шинэ холбоо байгуулсан байна. Одоогийн байдлаар шинэ холбоонд АНУ, Герман, Их Британи, Нидерланд, Филиппин,  Швед улсууд элсээд байна. World Boxing холбоо гол зорилгоо “Боксын спортын олимпын хөтөлбөрт үлдээх, үнэн шударга тэмцээн уралдаан зохион байгуулах” гэж мэдэгдсэн.

Харин IBA холбоо шинэ холбоо байгуулсан явдлыг боксын спортыг хагалан бутаргах гэсэн оролдлого гэж нэрлээд World Boxing холбоонд элссэн үндэсний холбоодыг IBA холбооны гишүүнчлэлээс хасна гэдгийг анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.230) 2023 оны 04 сарын 17

IBA энэ иванаасаа салахгүй бол хэцүүднэ шүү, олимпын төрлөөс хасагдах бол энүүхэнд

0  |  0
sport(202.126.88.189) 2023 оны 04 сарын 17

Монгол элсэх хэрэгтэй !!!! Монголд ч боксын холбоо хуваагдсан хэрүүл шуугиан авилгалтай байгаа шүү

0  |  0
Эгэл(66.181.185.208) 2023 оны 04 сарын 17

Муугийн үүр уурхай байсан IBA өмнөх шүүгч,удирдлагуудынхаа горыг амсаж байна

0  |  0
Үнэн(103.229.120.109) 2023 оны 04 сарын 17

Казахстан Узбекстан хоёр шинэ холбоонд элсэж магадгүй гэдэгээ мэдэгдэж8 Дэлхийн аврага яах вм бол Узбекстанд болно

0  |  1
Top