Ice Hockey U18: Мөсөн өргөөндөө Монголын багаа дэмжээрэй

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 12

Өчигдөр Степпе-Арена цэнгэлдэх хүрээлэнд шайбтай хоккейн 18 хүртэлх насны Ази, Далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Энэ сарын 17 хүртэл үргэлжлэх тус тэмцээнд Монгол, Таиланд, АНЭУ, Туркменистан, Узбекистан, Ираны багууд өрсөлдөж байгаа юм.

Тэмээний нээлтйн өдөр гурван тоглолт явагдлаа.

АНЭУ – Таиланд 6:2

Узбекистан – Туркменистан 5:0

Монгол – Иран 5:0

Өнөөдөр мөн гурван тоглолттой.

2023.03.12

13:30 Таиланд  – Tуркменистан

17:00 Иран  – Узбекистан

20:30 Mонгол – АНЭУ

АНЭУ-тай хийх өнөөдрийн тоглолт маш чухал тоглолт. Юуны өмнө эхний өдөр хоёр баг хоёулаа ялсан. Өнөөдөр хэн ялсан нь Узбекистаны багтай зэрэгцэн, хүснэгтийг тэргүүлэх болно. Арабууд гадаадын легионер ихтэй, А.Симонов хэмээх чадварлаг довтлогчтой баг. Ямар ч багийн хувьд талбай дээрээ тоглох нь давуу талтай байдаг. Энэ давуу тал нь ордныг дүүргэсэн үзэгчдийн дэмжлэгтэй л биелдэг зүйл юм. Мөрөөдөл биелүүлэх Мөсөн өргөөндөө ирж, дэлгэцээр биш дэргэдээс нь шигшээ багаа дэмжицгээе.

Мөрөөдлийн ордондоо ирж, Монголын багаа дэмжээрэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top