Ц.Даваасүрэн: Сэлбэ, Туул гол дагуу шинэ зам тавина

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 02 сарын 27

Барилга хот байгуулалтын сайд Ц.Давсаасүрэн өнөөдөр /2023.02.27/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ Засгийн газраас УИХ-д өргөн барьсан долоон хууль бүхий Газрын багц хуулийг эргүүлэн татаж байгаагаа мэдэгдлээ.

Тэрбээр "Газрын тухай хуульд дээр малчдын эрх ашиг хөндөгдсөн гэдэг зүйлийг ярьж байна. Энэ хуулийг батлах юм бол уул уурхайд сөрөг нөлөө үзүүлнэ гэж малчид үзэж байна. Тиймээс УИХ-д өргөн барьсан Газрын багц хуулийг эргүүлэн татахаар шийдлээ. Ингэхдээ гол гол шүүмжлээд байгаа асуудлыг шийдээд сайжруулж эргэн өргөн барихаар боллоо" хэмээн ярилаа. 

Түүнчлэн "Хот төлөвлөлт хийгдэнэ. Замуудын төлөвлөлт хийгдэнэ. Сэлбийн гол дагуу зам тавигдана, Туулын гол дагуу зам тавина. Нэгдүгээр хорооллын ард талын замыг өргөтгөнө. Гэхдээ эцэслээгүй, зөвхөн төлөвлөж байна. Намартаа багтаагаад батлах байх. "

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.166.196) 2023 оны 02 сарын 27

Энэ шантаажчины зам барьдаг ч дээ, сонгууль дөхөөд ирэхээр попорч эхэлж байна л гэж харж байна ш дээ

0  |  0
Юв(139.5.219.92) 2023 оны 02 сарын 27

Багахан шүгэлдээрэй 10 % нэхэгчээ

0  |  0
Top