Кирибаяма сэкивакэ болсон Хаврын тэмцээний банцүкэ

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 27

Ирэх гуравдугаар сарын 12-нд Осакад эхлэх мэргэжлийн сүмо бөхийн Хаврын тэмцээний банцүкэ өнөөдөр (2023.02.27) гарлаа. Хаврын тэмцээний гол анхаарал татаж байгаа зүйл бол озэки Такакэйшёо ёкозүна цолны төлөө барилдах юм. Такакэйшёо 11 сард 12 давж, нэгдүгээр сарын тэмцээнд 12 даваатай түрүүлсэн. Хаврын тэмцээнд түрүүлэхэд ёкозүна болох учиртай.

Манай бөх Кирибаяма анх удаагаа сэкивакэ цолонд хүрлээ. Монголын 11 дэх, гадаадын 21 дэх сэкивакэ. 3 сэкивакэ, 4 комүсүбитэй өрсөлдөөнтэй башё удахгүй эхлэх гэж байна. Казахстаны Кинбозан, Монголын Хокүсэйхо нар дээд зиндаанд дэвшин барилдах боллоо. Кинбозан Казахстаны анхны дээд зиндааны бөх болж байгаа бол Хокүсэйхо Миягино дэвжээнээс Хакүхо аварга өвлөн авсны дараах анхны макүүчи зиндааны бөх боллоо.

Дайшёохо Ч.Шижирбаяр мөн дээд зиндаанд барилдах бол шийтгэл хүлээсэн Ичиножёо жюүрёод унав. Тамашёохо Э.Энхманлай жюүрёод дэвшиж, Монголоос төрсөн 37, гадаадын 72 дахь сэкитори болжээ.  Монголын есөн бөх дээд зиндаанд өрсөлдөнө. Шинээр хоёр монгол бөх мэргэжилд орж ирлээ.

Ковидын хориг зөрчсөн хэргээр санданмэд унаад байсан озэки асан Асанояма өнгөрсөн башёд жюүрёод түрүүлсэн ч дээд зиндаанд дэвшиж чадсангүй. Гуравдугаар сарын тэмцээний банцүкэд 44 дэвжээний 603 бөх бичигдсэн нь өмнөх башёгоос 2 бөх цөөрчээ. Хамгийн олон бөхтэй нь 26 бөхтэй Коконоэ дэвжээ. Манай Миторюүгийн "Нишикидо" дэвжээ ганц сүмочтой хэвээр байна.

ХАРҮ БАШЁ - БАНЦҮКЭ

Ёкозүна Тэрүнофүжи

Озэки Такакэйшёо

Вакатакакагэ Сэкивакэ Хоошёорюү

Кирибаяма Сэкивакэ

Вакамотохарү Комүсүби Котоновака

Дайэйшёо Комүсүби Тобизарү

Тамаваши Маэгашира-1 Шёодай

Аби М-2 Рюүдэн

Митакэүми М-3 Нишикиги

Ооношёо М-4 Мэйсэй

Котошёохо М-5 Мидорифүжи

Эндо М-6 Саданоүми

Хокүтофүжи М-7 Такаясү

Ичиямамото М-8 Үра

Аойяма М-9 Хирадоүми

Миёогирюү М-10 Нишикифүжи

Азүмарюү М-11 Таканошёо

Кагаяки М-12 Такарафүжи

Дайшёохо М-13 Котоэко

Кинбозан М-14 Бүшёозан

Хокүсэйхо М-15 Оохо

Чиёошёома М-16 Цүрүгишёо

Миторюү М-17

МОНГОЛ БӨХЧҮҮД

Жюүрёо

З-3 Ичиножёо А.Ичинноров

Б-4 Оошёоүма П.Дэлгэрбаяр

З-5 Роога А.Амарсанаа

З-13 Тамашёохо Э.Энхманлай

Макүшита

З-11 Дэванорюү Т.Тэмүүлэн

З-23 Араүма Б.Төртогтох

Б-25 Хокүтэнкай Г.Сүхбат

Б-46 Хокүтомарү Н.Чинзориг

З-51 Котокэнрюү Г.Билгүүн

З-55 Саданохикари Д.Наранцогт

Санданмэ

Б-29 Токисоүма Б.Анхбаяр

Жонидан

З-32 Казэноүми Ц.Билгүүн

Жонокүчи

Б-11 Асахакүрюү Р.Жамъянтогтох

Б-14 Токинишики Цэндсүрэн Түшиг

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin (66.181.161.26) 2023 оны 02 сарын 28

mundag yma manai mongolgolchuud engeed baixaar epon chuud mani ymar bodltoi ywdag ym boldoo xetsvvl baidag baixdaa\n\n\n

0  |  0
иргэн(103.212.117.23) 2023 оны 02 сарын 28

сАйхан барилдаантай бас л ирээдүй гоё харагдаж байгаа шүү. Амжилт хүсье.

1  |  0
Top