ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр эе, эвээ ололцоход сайн

2023 оны 02 сарын 27

ХАВРЫН ТЭРГҮҮН ХӨХ БАР САРЫН ГУРВАН ХӨХ УЛААН ЛУУ ӨДӨР
 

  • Аргын тооллын: 2023.02.27, Даваа гараг
  • Билгийн тооллын: 8
  • Үс засуулвал: Нас уртасна.
  • Наран ургах, шингэх: 07.38-18.32
  • Барилдлага: Идэр
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй
  • Суудал: Ус

Энэ өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top