“Таван толгой” ХК нүүрсний амны үнийг 173.3 ам долларт хүргэлээ

2023 оны 02 сарын 17

Засгийн газраас орон нутгийн өмчийн оролцоот “Таван толгой” ХК-д санхүүгийн зөрчил гарсантай холбогдуулан үйл ажиллагаанд нь хяналт тавихаар өнгөрсөн арванхоёрдугаар сард Бүрэн эрхт төлөөлөгч /БЭТ/ томилсон.

БЭТ-өөр ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг ажиллаж байгаа юм. Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын болон мөн оны 466 дугаар тогтоолоор батлагдсан “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ын хэрэгжилтийг хангах хүрээнд “Тавантолгой”ХК нь уурхайгаас олборлосон нүүрсийг Монголын хөрөнгийн биржийн арилжаагаар борлуулахын зэрэгцээ Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.1, 197.2 дахь хэсэгт заасны дагуу худалдан авагч аж ахуй нэгжүүдэд үнэ хаялцуулах замаар нээлттэй дуудлага худалдааг өнөөдөр анх удаа зохион байгуулжээ. Ингэхдээ 100.000 тонн нүүрсийг тонн тутмыг нь 173.3 ам.доллараар борлуулсан байна.

Өмнөх жилүүдэд тус компани уурхайн ам нөхцөлөөр нэг тонн нүүрсийг 100 хүртэлх ам.доллароор худалдаалж байсан бол энэхүү дуудлага худалдаагаар БНХАУ-ын Ганц мод боомтын хил нөхцөлөөр тонн тутмыг 173.3 ам.долларт хүргэсэн нь одоогийн дээд үнэ болж байна. Тодруулбал, тонн тутмын үнэ 73.3 ам.доллар буюу 73 хувиар өсчээ

Ташрамд, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн нүүрсний ам үнэ 113 ам.доллар байсан бол биржээр зарж 178.6-179.1 ам.доллар болгон өсгөж, үнээ 66.1 ам.доллароор өсгөжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(86.111.136.175) 2023 оны 03 сарын 01

Сайн байна.Ингэж шударгаар Хятад руу борлуулаадбай!Амжилт Таван толгой компани минь .Үндэсний лидер болоорой эээ?!!!!

0  |  0
Иргэн(202.21.124.132) 2023 оны 03 сарын 01

Угаасаа л өндөр үнэтэй байсан…”амны” үнэ гээч хямдхан үнээр зарж хувьдаа зөрүүг нь хусаж байсан болохоос!!!

1  |  0
Top