Туркт хүний амь аварч буй БААТАРЛАГ НОХОД

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 14

Турк, Сирид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 37 мянгыг даваад байна.

Дэлхийн олон орон байгалийн гамшигт өртсөн Турк, Сири улс руу аврагч, эмч, мэргэжилтнүүдээс бүрдсэн багаа илгээж, хүмүүнлэгийн тусламжийг ч үзүүлсээр буй. Газар хөдлөлт болсон бүс нутгийг зорьсон аврагч нарын дунд эрлийг чадварлаг гүйцэтгэдэг аврагч ноход бий. Тэдний дундаас баатарлагаар хүний амь аварч буй нохдыг онцолжээ. 


Турк рүү аврагчдын баг, эрэлч нохдоо илгээсэн улсууд

Монгол Улс - 35 хүн, хоёр нохой

Их Британи - 76 хүн, аврагч ноход /тоо нь тодорхойгүй/

БНСУ - дөрвөн аврагч нохой бүхий аврагчдын баг

Энэтхэг - 100 хүн, тусгайлан бэлтгэгдсэн нохойн анги

ОХУ - аврагчид, цэргийн албан хаагчдаас бүрдсэн 400 гаруй хүнтэй баг, аврагч ноход /тоо нь тодорхойгүй/

Тайвань - 130 хүн, таван нохой

Мексик - 16 нохойтой аврагчдын баг

Грек - 21 хүн, хоёр нохой

Ливи - 55 хүн, дөрвөн нохой

Герман - 50 хүн, долоон нохой

АНУ - 100 хүн, зургаан нохой

Швейцар - 22 аврагч, REDOG аврагч нохойн албаны 14 нохой, 80 мэргэжилтэн

Чех - 68 хүний бүрэлдэхүүнтэй үнэрч нохойн багийн мэргэжилтнүүд

Польш - 76 хүн, найман нохой

Хорват - 40 хүн, 10 нохой

Монголын Марта, Балу

Газар хөдлөлт болсон бүсэд үүрэг гүйцэтгэж буй Монголын багийн аврагч ноход болох Марта, Балу нарын ур чадварыг Туркийн телевиз онцолсон билээ. 

Монголын багийн аврагч нохой Балу гурван настай. Тэр Онцгой байдлын ерөнхий газарт хоёр жил аврах үүрэг гүйцэтгэсэн Балу нь “Маугли” хүүхэлдэйн киноны баавгайтай адилхан учир ийм нэр өгсөн гэнэ. Балу анх удаагаа гадаадад, газар хөдлөлтөд өртсөн бүсэд ажиллаж байна.

Тэр үнэр авсан л бол тасралтгүй хайж олоод хуцаж дохио өгдөг онцгой чадвартай. Балу Туркт аврах ажиллагаанд оролцох үедээ хөлөө гэмтээсэн бөгөөд түүний хөлийг эдгэртэл ажиллагаанд авч гарахгүй аж.

Монголын багийн бас нэгэн аврагч нохой Марта таван настай, Балугаас илүү туршлагатай. Түүнийг гуравдугаар сард төрсөн учир Марта гэж нэрлэсэн байна. 2019 оноос аврах ажиллагаанд оролцсон Марта Үнэрч нохдын аварга шалгаруулах тэмцээний тэргүүн байрын шагналтай.

БНСУ-ын зоригт Тобаеки

БНСУ-ын аврагч нохой Тобаеки сарвуугаа гэмтээсэн ч хүмүүсийг эрж хайх ажлаа зогсоогоогүй юм.

Өмнөд Солонгосын аврах багийнхан Туркийн Хатай мужид ажиллаж байна. Лабрадор-ретривер үүлдрийн Тобаеки болон Тина, Бельгийн малинуа Тори, Наетае нар Туркт үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Аврагч нохой Тобаеки нь сарвуугаа гэмтээсэн ч хүмүүсийг аврах ажлаа үргэлжлүүлсээр байж, Туркт болон эх орондоо баатар болсон билээ. БНСУ-д Тобаекиг шаардлагатай тоногоор хангахыг дэмжихэд зориулагдсан кампанит ажил өрнөжээ.

Эзний хамт нутаг нэгтнүүдээ аврахаар ирсэн анч нохой

Турк дэх аврах ажиллагаанд эрж хайх ажилд чадвартай гэрийн ноход ч “сонирхогч”-оор оролцож байна. Тэдний нэг болох анч нохой Алекс турк эзний хамт Малатья хотод ажиллаж буй. Угур Шахин гэх турк эр өөрөө гэр бүлийн хамт газар хөдлөлтөд өртсөн ч эхнэр, хүүхдүүдээ нүүлгэн шилжүүлээд анч нохойн хамт Малатья хотод иржээ.

Мексикийн домогт ноход

Аврагч нохдоороо алдартай Мексикийн Үндэсний тэнгисийн цэргийн флотын 16 эрэлч нохой Туркт ажиллаж байна. Мексикийн аврагч нохойн багт Бельги, Малинуа, Австралийн овчарк, лабрадорууд зэрэг олон үүлдрийн ноход бий.

Мексикийн эрэлч ноход улсынхаа болон Тэнгисийн цэргийн флотынхоо өнгө төрхийг илэрхийлсэн өвөрмөц өмсгөл, хэрэглэлтэй байдаг.

Мексикийн ноход маш туршлагатай. Тэд саяхан 2017 онд Мехико хотын ойролцоо болсон газар хөдлөлтийн дараа хүмүүсийг эрж хайх ажилд оролцсон. Тус газар хөдлөлтөөр 370 хүн амиа алдаж, 6000 хүн гэмтэж бэртсэн юм. Туркт болсон газар хөдлөлтөөр амиа алдсан хүний тоо тэдний хувьд маш өндөр байгаа ч Мексик улс эрэлч нохдынхоо чадварыг өндрөөр үнэлсэн билээ. Мексикийн аврагчдын баг Адана хотод ажиллаж байна.

Тэгвэл даваа гарагт Мексикийн аврах багийн нохой Протеус үүргээ гүйцэтгэх үеэрээ амиа алдсан харамсалтай явдал болсон. Аврагч нохойн эзэн, Мексикийн Үндэсний Тэнгисийн цэргийн флотын алба хаагч Вилледа маш их гашуудаж байгаа ч эрэн хайх, аврах ажиллагаагаа үргэлжлүүлэхийн тулд Мексик рүү нохойн хамт буцаж чадахгүйд хүрсэн билээ.

Таван хүний амийг аварсан аврагч нохой Пена

Туркт үүрэг гүйцэтгэж буй "Van Disaster and Emergency Management" багийн аврагч нохой Пена бүх сарвуугаа гэмтээн байж, барилгын нурангин дороос хүмүүсийг хайжээ. Тэр таван хүнийг нурангинаас малтаж гаргаж ирсэн. Пена сарвуундаа олон гэмтэл авсан ч эрж хайх, аврах ажиллагаанаасаа цуцаагүй гэнэ.

Хоёр турк дасгалжуулагчтай Пена газар хөдлөлт болсон эхний өдрөөс хойш Малатья хотод хүмүүсийг амийг аварч байна. Тэр шархаа аньж эхлэнгүүт аврах ажиллагаагаа үргэлжлүүлжээ.

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
SHINE OYUN(129.205.113.158) 2023 оны 02 сарын 14

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
SHINE OYUN(129.205.113.158) 2023 оны 02 сарын 14

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
1(31.10.160.230) 2023 оны 02 сарын 14

German uls Turk ulsad 20 000 Turk irgeniig butsaltgui tuslamj bolgon ilgeejee.

0  |  0
Иргэн(192.82.71.99) 2023 оны 02 сарын 14

76 хулгайч луйварчдыг ийм ухаантай нохдоор солъё

0  |  0
Top