Аврах баг барилгын 90 ХУВЬ НЬ нурсан Хатая мужид ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 11

Туркт газар хөдөлсөн бүсэд ажиллаж байгаа Монгол Улсын аврах багийнхан хүмүүсийн амийг аварч, барилгын нурангинаас цогцос гаргаж авч, иргэдийг эмчлэх зэргээр тусламж үзүүлэн ажиллаж байна.

Монгол Улсын Эрэн хайх, аврах багийн үүрэг гүйцэтгэж байгаа Туркийн Хатая мужийн барилгын 90 орчим хувь нь нурж, сүйджээ.

Сирээс 30 км-ын зайд байх Хатая нь хоёр сая гаруй хүн амтай.

Монголын Эрэн хайх, аврах баг Хатая мужийн Онцгой байдлын албанаас зааж өгсөн барилгын нурангид ажиллаж, амьд үлдсэн хүмүүсийг аврах ажиллагааг зохион байгуулж байна.

Тэгвэл Монголын эмнэлгийн баг орон нутгийн эмнэлгийг түшиглэн хээрийн эмнэлгийг байгуулж, одоогоор 89 хүнд тусламж үйлчилгээ үзүүлээд байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top