3, 5 настай охидын хамт машиндаа амьдарч буй гэр бүл

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 09

Туркт болсон газар хөдлөлтийн улмаас олон мянган хүн орон гэргүй болсон билээ. Тэдний нэг нь Мухаммед Аллушийн гэр бүл юм. Дээрх зургийг өнгөрөгч лхагва гарагт авсан бөгөөд тэд гэрээсээ тун холгүй машиндаа амьдарч байгаа юм. Тэдний байшин бусад орон сууцтай адил нураагүй боловч дахин газар хөдлөлт болж магадгүйг анхааруулж байгаа учраас ийнхүү машиндаа амьдарсаар дөрвөн хоног болж байгаа аж.

Мухаммед эхнэр, гурав, таван настай охидын хамт автомашиндаа хорогдож байгаа бөгөөд тэдний ойролцоо хөршийнх нь зургаан ам бүлтэй гэр бүл мөн машиндаа амьдарч байгаа гэнэ.  

Мухаммед Аллуш сэтгүүлчид өгсөн ярилцлагынхаа үеэр Туркийн Газиантеп хотод амьдардаг том эгч болоод түүний нөхөр, хоёр хүүхдэд нь маш их санаа зовж байгаа тухайгаа ярьжээ. Учир нь түүний төрсөн эгч Нур найман сартай жирэмсэн бөгөөд газар хөдлөлтийн хүүхдүүдээ хөтлөн шатаар гүйж байхдаа хэд хэдэн удаа унаж, шатаар өнхөрсөн тухайгаа утсаар ярьсан байна. Мөн тэрбээр гэдсэн дэх хүүхдээ эрүүл саруул эсэхэд маш их санаа зовж байгаа бөгөөд эмнэлэг шархдагсдын хөлд дарагдсан учир үзүүлж чадахгүй байна гэжээ. Энэ мэт сэтгэл зовнисон үйл явдалтай холбоотойгоор Аллуш сүүлийн хоёр өдөр унтаж чадаагүй аж.

Лхагва гарагт сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа тэрбээр “Бид гудамжинд амьдарч байна. Хэзээ энэ уй гашуу, айдас дуусах бол...” хэмээн ярьжээ.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(192.82.75.99) 2023 оны 02 сарын 10

Азтай л байна, амьд хүн аргатай аргалын гал илчтэй гэдэг, халуун бүл хамаатан садан нь энх мэнд бол бусад нь болно доо.

1  |  0
Z(202.9.46.169) 2023 оны 02 сарын 10

Бурхан ивээг

1  |  0
Зочин(122.201.19.190) 2023 оны 02 сарын 10

Амьд мэнд үлдсэн ол болоодоо удахгүй сайхан цаг ирнээ амжилт

1  |  0
DR. PRADHAN(197.211.63.70) 2023 оны 02 сарын 10

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  1

г(202.179.26.199) 2023 оны 02 сарын 10

Эсэн мэнд байна гэдэг л аз

3  |  0
Зочин(202.9.40.31) 2023 оны 02 сарын 10

Элэг бүтэн байна хорогдох машин байна .Азтай байна таларх

2  |  0
Зочин(66.181.188.91) 2023 оны 02 сарын 10

Все будет хорошо.

2  |  1
Top