Нас барсан ээж, эгчийнхээ дэргэд олон цаг болсон охиныг аварчээ

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 08

Турк улсад тохиогоод байгалийн гамшигт үзэгдэл буюу хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо өсөх хандлагатай байна. Гэсэн хэдий ч уйгагүй өдөр тутмын эрэл хайгуулын хүчинд 8000 гаруй хүнийг авраад байгаа юм.

Аврагдаж буй иргэдийн олонх нь бага насны хүүхдүүд байна. Тэдний нэг болох бяцхан охины бичлэгийг дор онцолж байна.

Охин гэр бүлээсээ цор ганцаараа амьд гарсан юм. Түүний авга ах, ээж, эгч нар нь газар хөдлөлтийн үеэр хамт байсан бөгөөд харамсалтай нь бүгд амиа алджээ.

Бяцхан охин олон цаг хайртай хүмүүсийнхээ цогцосны дэргэд хэвтсэн байна. Түүнийг аврагчид олж, гаргаж ирэхдээ цаана нь хүн байгаа эсэхийг асуухад охин "Байгаа. Миний авга ах, ээж, эгч нар байгаа. Гэхдээ тэд бүгд нас барсан" гэж хэлээд уйлжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top