Ичиножёо унаж, Хокүсэйхо дэвших шинэ банцүкэн таамаглал

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 23

Японы нийслэлийн "Кокүгикан" бөхийн өргөөнд сүмо бөхийн нэгдүгээр сарын тэмцээн болж өнгөрлөө. Ирэх гуравдугаар сард Осака хотод ээлжит гуравдугаар сарын тэмцээн явагдах билээ.

Осака башёд озэки Такакэйшёо түрүүлэх, үзүүрлэхэд Ёкозүна болох учиртай.

Осака башё ч нэг ёкозүна, нэг озэкитой явагдана. Тэрүнофүжи аварга барилдах эсэх нь мөн л эргэлзээтэй байгаа. Японы bbm.japan сайтын мэдээг орчуулан хүргэж байна.

Ирэх тэмцээний банцүкэг таамаглахад сэкивакэ, комүсүби цолтнуудын тоо их нөлөөтэй. Өнгөрсөн тэмцээн шиг тус бүр дөрвөөрөө үлдэх үү, цөөлөх үү? Цөөллөө гэхэд сүүлийн үеийн сэкивакэ, комүсүби цолтнуудын унасан, дэвшсэн байдлыг харахад 3 сэкивакэ, 4 комүсүби үлдэх шинжтэй. Энэ тохиолдолд маэгаширагийн дээд хэсэгт бага зэрэг бөөгнөрөл үүсэх ч дундаас доош бол элдэв зүйлгүй банцүкэ гарах болно. Гэхдээ маэгашира 17-д нэг бөх оруулах хэрэгтэй.

Сэкивакэ цолтон гурав байсан ч, дөрөв бичигдсэн ч Кирибаяма шинэ сэкивакэ болох нь баталгаатай. Хэрэв 4 гэж шийдэх юм бол Вакатакакагэ, Вакамотохарү гэсэн ах дүү хоёр сэкивакэ гарч ирэх боломжтой. Хаврын тэмцээний банцүкэг гаргахад хамгийн чухал зүйл бол сая жюүрёод түрүүлсэн Асанояма, макүшитад тэргүүлсэн Очиай хоёрыг  зиндаа ахиулах уу, үгүй юу гэдэг асуудал. Аль аль нь яаж ч магадгүй гэхээсээ зиндаанд нь үлдээх юм шиг санагдаж байгаа юм.

Дээд зиндаанаас доош унах нь ковидын хөл хорионы дүрэм зөрчөөд сая барилдаагүй Ичиножёо,  гэмтсэн Точиношин, 4 давсан Чиёомарү бөгөөд зодог тайлсан Окиноүмиг нэмэхээр 4 зай гарч байна. Энэ зайнд нь жюүрёогоос хэн дэвших вэ гэхээр 12 давсан Дайшёохо Ч.Шижирбаяр, Казахстаны Кинбозан, Бүшёозан, манай Хокүсэйхо гээд дөрвөн бөх тодорхой болоод байгаа. Тэгэхээр тэдний ард байгаа Асанояма дээд зиндаанд гарахад хэцүү. Гэхдээ жюүрёод барилдах бөх биш гэдгээ сая батлан харуулсан тул Холбооноос ямар бодлого баримтлах нь сонирхолтой.  

Макүшитагийн 15-аас барилдсан сонирхогчдын сүмогийн ёкозүна Очиай долоо дараалан ялж, түрүүлсэн. Түүнийг сүмогийн түүхэнд нэг башё барилдаад жюүрёод дэвшсэн анхны бөх болно гэж бичиж байгаа ч бас хэцүү. Макүшитагаас жюүрёод дэвших бөх дөрөв байдаг ч энэ удаад дээд хэсэгт үнэхээр сайхан барилдсан бөх цөөхөн. Хацү башё сүүлийн өдөр жюүрёогийн Такакэнтог макүшитагийн 5 дахь бөх Цүкахаратай, жюүрёогийн Тэрүцүёошиг макүшитагийн Тамашёохотой холбооноос учраа тааруулсан. Сүмо бөхийн холбоо хэрэв энэ хоёр барилдааныг дэвших, унахаа шийдэх халз барилдаан гэж үзсэн бол Цүкахара нь ялагдаж, Тамашёохо нь ялсан билээ. Ямар ч гэсэн зүүний нэгт байгаа Тамашёохо жюүрёод дэвших нь ойлгомжтой. Макүшитагийн 2 дахь бөх болох Томоказэ, Токүшёорюү нар тус бүр 50 хувиа хийсэн. Дээрээс дөрвөн бөх уналаа гэхэд халз барилдаанд ялагдсан Цүкахара дэвшилгүй үлдэж, Очиай дэвших боломж нэмэгдэх юм. Аль нь ч байсан холбооны шийдэх асуудал билээ.   

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(129.205.113.154) 2023 оны 01 сарын 24

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
Zochin(66.181.161.73) 2023 оны 01 сарын 26

Hokuseiho mgl aav eejtei huu. Japand 5 nastaidaa ochison yum shig bn lee. Tgd irgenshiltei bolood Hokkaido-n buh gj yavdag.\n

2  |  2
Хорлоо(202.126.90.62) 2023 оны 01 сарын 26

Энэ Хокүсейхо монгол хүн мөн үү?? Японы иргэншлээ хэзээ авсан юм бэ??

2  |  1
Top