Озэки Такакэйшёо хүүхэдтэй болсон байжээ

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 23

Энэ оны эхний тэмцээн болох Хацү башёд түрүүлсэн озэки Такакэйшёо өнөөдөр өглөө сэтгүүлчдэд онлайн ярилцлага өглөө.

125 жилийн дараа нэг ёкозүна, нэг озэкитой тус тэмцээнд ёкозүна Тэрүнофүжи гэмтлийн улмаас барилдсангүй. Ингээд том цолтны хамаг дарамт, шахалтыг ганцаараа үүрэн барилдсаар Хацү башёд түрүүлсэн билээ.
 


Ярилцлагадаа тэрээр тэмцээний 11 дэх өдөр Котоновакатай барилдахдаа хүзүүгээ гэмтээсэн, барилдаан дуусаад гэртээ харьж, шууд унтсан, гэр бүлийнхээ ачаар тайван сайхан бэлтгэж чадсан гэдгээ дурдсан юм.
 


Энэхүү гэр бүл гэдэг нь түүний гэргий Чиба Юкина, мөн хүү нь байлаа. Сүмо бөхчүүд гэрлэх, хүүхэдтэй болохдоо олон нийтэд зарладаг уламжлалтай ч харин Такакэйшёо хүү төрснөө мэдэгдээгүй байсан юм.
 


Такакэйшёо 2020 онд озэки агсан Хокүтэнюүгийн охин, модель Юкинатай гэрлэснээ зарласан. Хокүтэнюү залуудаа сүмо ертөнцийн ханхүү гэгдэж байсан царайлаг бөх.

Охин нь аав, ээж шигээ үзэсгэлэнтэй юм хэмээн бөх сонирхогчид ярьж байсан ч хүүхэдтэй болсныг нь мэдээгүй байжээ.
 


Такакэйшёо энэ талаар “Ковидын үед түрүү бөхийн гэр бүлтэйгээ авхуулдаг дурсгалын зураг, түрүү бөхийн парад хориотой болсон байсан. Харин энэ башёд хориг цуцлагдсаныг сонсоод гэр бүлээ авчирсан. Юкина бид хоёр хүүтэй болсон. Хүү минь бага байгаа ч аавыгаа бөх байсан, түрүүлж байсан гэдэг дурсамж үлдэнэ гэж бодсон” гэж ярилаа.  

Одоо тэр ирэх гуравдугаар сарын тэмцээнд Ёкозүна цолны төлөө барилдана. Осака хот түүнд тун ээлтэй. Энэ хотод тэр жюүрёод дэвшиж, озэки цол хүртэж байлаа.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
z(66.181.161.52) 2023 оны 01 сарын 25

Yanziin amitang turul bureer shaadag bhdaa bayan gahai

0  |  1
Haha(66.181.161.62) 2023 оны 01 сарын 25

Udam saitai huuhen bj ene yumtai suuj udamaa buzralhiimaa\nDundaas ni tagjigar uzliim yunuud garnaa\nHeden uye l sejgiin gine ni garahgui de

0  |  5
Ebe(66.181.161.240) 2023 оны 01 сарын 25

Goho huuhen chaadag gahai ve

1  |  3
Top