ШШГБ | Иргэдэд таван төрлийн лавлагааг төлбөргүй олгож байна

2023 оны 01 сарын 18

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн үеэр иргэдэд таван төрлийн лавлагааг үнэ төлбөргүй олгож байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх, санал хүсэлтийг түргэн шуурхай хүлээн авч шийдвэрлэх зорилготой “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн үйл ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон харьяа нийслэл, орон нутаг дахь газар, хэлтэс, хорих анги, нэгжийн хэмжээнд 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр 10:00-17:00 цагийн хооронд зохион байгуулж байна.

Өдөрлөгийн үеэр иргэд, байгууллагад дараах үйлчилгээг үзүүлж байна.

Тухайлбал, үйл ажиллагаагаа танилцуулах, иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилд орох хүсэлт гаргасан иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх, Хорих ял эдлүүлэх, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой мэдээлэл, зөвлөгөө өгөхийн зэрэгцээ архивын лавлагаа, иргэд, аж ахуйн нэгжид өр төлбөртэй эсэх лавлагаа, суллагдлын лавлагаа, хорих ял эдэлж байгаа эсэх лавлагааг тус тус үнэ төлбөргүй олгож байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top