Б.Хорлоодой Эмиратын нэрийн өмнөөс барилдана

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 17

Монгол улсын гурван удаагийн аварга (2020, 2021, 2022), “Хилчин” спорт хорооны тамирчин Б.Хорлоодой  өнөөдрөөс эхлэн Арабын Нэгдсэн Эмират улсыг төлөөлөн, тэмцээн уралдаанд оролцох боллоо.

Өнгөрсөн жилийн ДАШТ-ий шагналт тавдугаар байрны эзэн, Азийн АШТ-ий хүрэл медальт, Их, Дуулга, Гран При тэмцээнээс нийт 7 медаль хүртсэн тэрээр 2022 оны эцсээр Эмиратыг зорьсон Б.Алтанцэцэгийн араас одлоо. Түүний жинд энэ жилийн улсын аваргаар Л.Сосорбарам түрүүлсэн билээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top