ХАЦҮ БАШЁ I Хоошёорюү гэмтэж, тэмцээнийг орхилоо

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 17

Мэргэжлийн сүмогийн Хацү башёг тэргүүлэгчдийн эгнээнд байсан манай сэкивакэ Хоошёорюү өнөөдрөөс эхлэн гэмтлийн улмаас тэмцээнийг орхиж байна.

Өчигдөр (2023.01.16) Вакамотохарүтай барилдахдаа зүүн хөлийн шагайгаа гэмтээжээ. Хоошёорюү 6 давж, 3 унаад байлаа.
 


Дохёноос буухдаа засуулыг түшин, нэлээд хүнд бэртэл бололтой харагдсан. Уг нь энэ башё түүний хувьд озэки цолны төлөө дайралт хийх оноо цуглуулах тэмцээн болох учиртай байлаа.

Өнөөдөр түүнтэй барилдах ёстой байсан Кирибаяма даваа авч байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top