Монголчууд ОХУ-ын WRESTLINGTV үзэлтээр эхний 10-т оржээ

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 12

ОХУ-ын Спорт бөхийн холбооны албан ёсны шууд дамжуулалтын сайт WRESTLINGTV 2022 оны ажлаа дүгнэлээ. Хэдийгээр дэлхийн спортын ертөнцийн хорионд ороод байгаа ч Оросын дотоодын уралдаан тэмцээн гадаадын бөх сонирхогчдын анхаарлын төвд байсаар байгаа нь мэдээж. Тус сайтын дамжуулалтыг дэлхийн 150 орноос үзэж сонирхсон байна.

Гадаадын үзэгчдийг АНУ тэргүүлсэн байна. Америкчууд 720 мянган хандалттай байгаа бол Казахстан, Киргиз удааллаа.

Монгол улс 84403 хандалтаар эхний аравт багтжээ. Манай шилдэг тамирчид Поддубный мэргэжлийн лигт барилдсан нь мэдээж нөлөөлсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top