Жүдо: Алдарт Александр Михайлин Хятадын шигшээг дасгалжуулна

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 10

Оросын алдарт жүдоч Александр Михайлин Хятадын жүдо бөхийн эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилогдлоо.  

Михайлин шигшээ багт ажиллаж байсан туршлагатай. 2022 онд тэр Египетийн шигшээ багт ажиллаж байв. 43 настай Александр дэлхийн гурван удаагийн аварга, Европын 6 удаагийн аварга бөгөөд 2012 оны Лондон олимпын наадамд мөнгөн медаль хүртэж байсан юм.

Хятадын спорт холбоод ирэх намар болох Азийн наадам, 2024 оны Парисын олимпод амжилттай оролцохоор ийнхүү гадаад мэргэжилтэн олноор урьж байгаа юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.177.160) 2023 оны 01 сарын 10

Олимпын аварга болж чадаагуй бехийг алдарт гэх нь ч хаашаа юм бэ

0  |  0
Top