2023 оны мэргэжлийн сүмо эхэллээ

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 09

Вандан Даваа, Токио хот

Энэ оны Нэгдүгээр сарын башё болон банцүкэгийн онцлогоос сонирхуулахад нэг ёкозүна нэг озэкитой башё 1898 оны Хаврын тэмцээнд тохиож байснаас хойш 125 жилийн дараа энэ сар давхцаж байгаа юм байна.

Гэрэл зургийг Вандан Даваа

Эхний өдрийн Сүмогийн холбооны Шинэ оны болон башё эхэлсэн мэндчилгээнд 1 озэки, 4 сэкивакэ, 4 комүсүби цолтон жагссан нь 61 жилийн дараа давтагдаж байгааг дурдлаа.

Гэрэл зургийг Вандан Даваа

Өвөрмонголын анхы сүмоч Соококүрай Энхтүвшин буюу Арасио оякатагийн шавь Вакатакакагэ өнгөрсөн онд хамгийн олон даваа давж, оны шилдэг бөхөөр тодорсон бол дүү Вакамотохарү нь өнгөрсөн онд макүүчи зиндаанд шинээр чансаа ахиж барилдсан сүмочдын дундаас  оны шилдэг шинэ залуу макүчийн чансаатай сүмочоор тодорч ах дүү хоёр тус тус шагнагдлаа.

Гэрэл зургийг Вандан Даваа

Кокүноэ дэвжээний харьяалалт дээд зиндааны барилдааны шүүгч Кимүра Коносүкэ Нишикифүжи - Рюүдэний барилдааныг алдаатай шүүж, энд онд анхны андуурсан шүүгч болсон бол комүсүби цолтой Тамаваши Б.Мөнх-Оргил мөн адил цолтой Кирибаяма Б.Лхагвасүрэн хоёр нэмэлт барилдаан хийж, макүүчи зиндаанд оны анхны нэмэлт барилдаан барилдсанаар энэ оныхоо гараагаа эхэллээ.

Гэрэл зургийг Вандан Даваа

2020 оны Нэгдүгээр сарын барилдааны эхний өдөр танхим үзэгч дүүрсэн дарцагийг гаргасан нь гурван жилийн дараа Хацү башёгийн эхний өдөр үзэгч дүүрсэн тохиолдол болж байгаа юм байна.

Гэрэл зургийг Вандан Даваа

Энэ сарын барилдаан коронагийн халдвар тархалтаас сэргийлэн,  ордоны өдрийн үзэгчдийн дээд тоог 9700  хүнээр хязгаарлаж байгаа юм.

Гэрэл зургийг Вандан Даваа

Холбооны удирдах төлөөллийн гишүүн шүүгчдийн албаны дарга Исэгэхама дэвжээний эзэн Исэгэхама оякатагийн дэвжээний макүшита зиндааны хоёр сүмоч хоорондоо зодолдсон учир багшийг нь бүх албан тушаалаас буулган хариуцлага тооцсон байна

Гэрэл зургийг Вандан Даваа

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ба(77.111.247.43) 2023 оны 01 сарын 11

спорт бол спорт Сумо бол сонирхолтой таурнамент спорт шүү

0  |  0
Зочин(66.181.177.160) 2023 оны 01 сарын 11

Сумо одоо нэг их газар авахгуй байх аа, монголчууд шинэ зууны эхээр нэг хэсэг шуураад л енгерсен, одоо энийг уздэг сонирхдог хун бараг л байхгуй ш дээ

0  |  1
Top