2023 ОН I Азид өрнөх томоохон үйл явдлууд

2023 оны 01 сарын 05

2022 он их гүрнүүдийн ширүүхэн бодлого, өрсөлдөөний төгс жишээ болон улиран өнгөрлөө. Энэ удаа 2023 онд Азид зохион байгуулагдах томоохон үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.


Асеан: Индонез энэ сард Зүүн Өмнөд Азийн хамтын ажиллагааны нийгэмлэг (Асеан)-ийн уулзалтыг зохион байгуулна.

CES 2023: Дэлхийн цахилгаан бараа, технологийн хамгийн том үзэсгэлэн болох CES энэ сарын эхний долоо хоногт Америкийн Лас Вегас хотод эхлэх аж. Тус экспогоор “Google” (GOOG), “Microsoft” (MSFT), “Sony” (SONY), LG (066570.KS) тэргүүтэй 160 гаруй орны 2800 орчим брэнд оролцох юм.


Хятад хилээ нээнэ: Тус улс энэ сарын 8-наас хилээ нээнэ.

Шангри-Ла-гийн яриа хэлэлцээр: Америк, Европ, Азийн орнуудын удирдагчид болон батлан хамгаалахын сайд нар Сингапурт цугларч Ази, Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтад оролцоно.

ХКН-ын их хурал: Хятадын Коммунист намын удирдлагуудын томилгоо хийгдэж шинэ Ерөнхий сайдаа батламжлах аж.

Японы сонгууль: Энэ удаагийн сонгууль 2025 оны Японы ээлжит сонгуулийн өнгийг тодорхойлох орон нутгийн чухал сонгууль болно.

G-7 Хирошимад: Япон дэлхийн II дайны үеэр атомын бөмбөг дэлбэлсэн газарт Их 7-гийн дээд хэмжээний уулзалтыг хийхээр төлөвлөөд  Японы талаас тус уулзалтаар Орос Украины асуудал хурцдаж буйтай холбогдуулан их гүрний удирдагчдыг цөмийн зэвсгээс татгалзах амлалтаа баталгаажуулна гэх хүлээлттэй байгаа.

Туркийн сонгууль: Ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль болно. Тус сонгууль зургаадугаар сарын 18-нд зохиогдохоор яригдаж байгаа ч дөрөв болон тавдугаар сар руу урагшлуулах  магадлалтай байгаа.

Энэтхэг ба G-20: Уг уулзалт нь Шинэ Делид есдүгээр сарын 9-10-нд болох юм.

COP 28: НҮБ-ийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг талуудын бага хурал 2023 онд Дубайд болно.

АСЕАН-Японы дээд хэмжээний тусгай уулзалт: Япон Зүүн өмнөд Азийн гишүүд орнуудтай хамтын ажиллагааны 50 жилийн ойг тохиолдуулан тусгай дээд хэмжээний уулзалт зохион байгуулна. Мөн тус бүс нутагт Хятадын нөлөө нэмэгдэж байгаа энэ үед Япон АСЕАН-тай ЭЗ, УТ-ийн харилцаагаа бэхжүүлэх томоохон боломж болох аж.

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: Өглөөний сонин 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top