Х.Нямбаатар: Бэлтгэл ажил бүрэн хангагдвал ирэх сарын 8-нд хилээ нээнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 27

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар БНХАУ-ын Эрээний хил нээгдэх тухай болон боомтуудын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр Боомтын сэргэлтийн үндэсний хороог түр ахалж байгаа тул ийн мэдээлэл хийлээ.


Тэрбээр "БНХАУ-ын Боомтын асуудал хариуцсан даргатай цахим уулзалт хийлээ. Хоёр орны боомтын чиглэлээр баримтлаж буй бодлого, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо. БНХАУ-ын Боомтын захиргаатай хамтарч ажиллах талаар нэгбүрчлэн санал солилцлоо. Төмөр замын хил холболтын асуудлын талаар 2 талаас ажлын төлөвлөгөө гаргана.

Боомтод шинжлэх ухаан техник төхөөрөмжийн ололт AGV, 5G сүлжээг тавих талаар Өвөрмонгол талаас тавилаа. Бид хүлээж авч цаашид хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн.

Өлзий-Цагаан дэл боомтын хэлэлцээр хэрэгжихгүй байгаад санаа зовинож байгааг илэрхийлсэн.

Аюултай ачаа, тэсэрч дэлбэрэх бодисыг дан ганц Замын-Үүд-Эрээний боомтоор нэвтрүүлдэг. Зорчигч ихээр нэвтэрдэг боомтоор аюултай ачаа, тэсэрч дэлбэрэх бодис тээвэрлэх нь зохимжгүй тул Ханги-Мандал боомтоор тээвэрлэх талаар судалж байна. Уг асуудлыг 2023 онд шийдвэрлэх боломжтой.

БНХАУ-ын талаас онцгой комиссын 144 дүгээр шийдвэрээр 2023 оны нэгдүгээр сарын 8-наас эхлээд зорчигч тээврийн боомтыг шат дараатай нээх шийдвэр гарсан. Нэгдүгээр сарын 8 наас хоёр талын бэлтгэл ажил хангагдсан байдлаас хамаарч зорчигч тээвэр, авто замын боомт нээх бэлтгэл ажил эхэлнэ. Яг нэгдүгээр сарын 8-нд хил нээнэ гэж ойлгоход түвэгтэй байна. Хоёр талаас бүх бэлтгэл ажил хангагдсан тохиолдолд Эрээн-Замын-Үүд боомтын зорчигч хөдөлгөөн нээгдэнэ гэж Өвөрмонголын боомтын асуудал хариуцсан дарга хэлж байгаа.

Үүний дараа Шивээхүрэн, Сэхээ, Ханги-Мандал, Бичигт гэх мэт дарааллаар боомтын хөдөлгөөнийг нээх чиглэлээр бэлтгэл ажил хийж байгаагаа Өвөрмонголын боомтын зөвлөл илэрхийллээ. Хуурай газраар Өвөрмонголтой 14 боомтоор хиллэдэг. Одоогоор бараа солилцоо хийгдэж байгаа 13 боомт бий. Хавирга-Ар хашаатыг нээх талаар санал солилцлоо. Өвөр Монголын талаас ч уг боомтын нээх бэлтгэл ажил хийгдэж байгааг хэллээ.

Хамгийн их бараа солилцдог, зорчигч хөдөлгөөн ихтэй Замын-Үүд-Эрээн боомтын бэлтгэл ажил хангагдвал хамгийн эхэнд нээнэ.

Агаарын тээврийн хөдөлгөөнийг мөн нэгдүгээр сарын 8-нд нээхээр бэлтгэл ажил хангагдаж байгаа. Гэхдээ бэлтгэл ажил бүрэн дүүрэн хангагдсан цагт хил нээгдэнэ гэдгийг дахин сануулах нь зүйтэй байх" гэлээ.

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(86.111.137.109) 2022 оны 12 сарын 30

Hyatadad 250 say - 350 say hun covidin birus absan geed delhiin hebleluud bicheed bhad anhaarch uzej hileer hyataduud irj irbel mash sain dabhar hyanalt higeecheee.Nyambaatar gyai ta mungu mungu geed huuruud bhaa boli! 3 han say Mongol humusee l Eruul mendiin saidtaigaa hamtarch Eruul mendiig nj hamgaalj uz!!!???? Guij bn.Ebropt Cov tomuu ... = 3 lasan birus tarhaj bn gej bivheed yarigdaad ehelsen bgaa shuu.Olon ulsin medee haraldaa?!untaj bosoj ireed cazinogin huuli l yariad bh?! Google deer Germanii ARTE tvz iin barimtat kino tabigdsan bn! Ub iin ih Utaa tortog ger horoololin ih hog garch

1  |  0
зочин(64.119.25.183) 2022 оны 12 сарын 30

хятадад ковид их бхад хилээ нээж яанаа

1  |  0
DR LUCIEN 190830826(178.175.141.250) 2022 оны 12 сарын 28

Өдрийн мэнд Эрхэм донор минь\n Энэ нь Энэтхэгийн Венката нарийн мэргэжлийн эмнэлэг нь тус эмнэлэгт байгаа зарим өвчтөнд бөөрний эрэлт ихтэй байгаа тул бөөр дахин $800,000 доллараар худалдан авч эхэлснийг Бөөр сонирхогч эмэгтэй, эрэгтэй бүх хүмүүст мэдэгдэх зорилготой юм. 18 наснаас дээш бол Доктор Люсиентэй DR.LUCIENPYE.CLINIC@GMAIL.COM цахим шуудангаар холбоо барина уу, эсвэл whatsap: 19083082601 эсвэл 917050494622. Энэ бол хүүхдийн тоглоом биш, амь насыг аврах явдал бөгөөд таны шагнал урамшуулал гэдгийг бид танд уриалж байна. Өвчтөн танд төлөхийн тулд аль хэдийн байршуулсан мөнгө тул бид

0  |  0
ҮНЭН(192.82.75.98) 2022 оны 12 сарын 30

Хятадын ковид нөхцөл байдлыг сайн тандаж шийдвэрээ гарга. Одоо өвчин олноор оруулж болохгүй

2  |  0
Z(202.9.47.47) 2022 оны 12 сарын 30

Одоо манай хилээ хаадаг ээлж. Урд ковид аюул тарьж байна.

3  |  0
Top