Красноярскт Дмитрий Миндиашвилигийн хөшөөг босголоо

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 26

ОХУ-ын Красноярск хотын Бадалык оршуулгын газрын Алдрын талбайд чөлөөт бөхийн домогт дасгалжуулагч, Хөдөлмөрийн Баатар, ЗХУ, ОХУ-ын XX зууны шилдэг дасгалжуулагч Дмитрий Миндиашвилигийн хөшөөг босголоо.

Дмитрий Миндиашвили 2021 оны тавдугаар сарын 24-нд 87 насандаа энэ ертөнцийг орхин одсон билээ. Тэрээр Красноярск хотод 1957 оноос хойш амьдарч байлаа. Миндиашвилигийн шавь нарын дунд олимпын хошой аварга Иван Ярыгин, олимпын гурван удаагийн аварга Бувайсар Сайтиев нарын алдартнууд байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ням(192.82.72.254) 2022 оны 12 сарын 26

Юун үзэх. Олимпд 5 минут л тэссэн.

0  |  0
Зангар(192.82.85.80) 2022 оны 12 сарын 26

Баянаа аварга Ярыгиныг яаж ч үзээд бараагүй юи гэнэ лээ.

0  |  0
Top