Хакүхо Шинэ оны мочи будаан гурилаа хийлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 25

Вандан Даваа, Токио хот

Дэлхийн улс үндэстэн бүр өөрсдийн эрхэлсэн аж амьдрал цаг уурын онцлогоос үндэслэн хуучин оноо үдэж, шинэ оноо угтдаг зан үйлтэй билээ.

Эртнээс газар тариалангийн аж ахуйт суурин амьдралтай арлын орон Японы тариачин ардын тарианы нэгэн төрөл болох мочи будааг жигнэн болгоод модон ууранд нүдэж, будаан гурил болгон бурхандаа тахьдаг заншилтай ба энэ будаан тахилгыг кагами мочи гэж хэлдэг.
 

Гэрэл зургийг Вандан Даваа


Тариаланч өрх бүр оны эцэстэй уралдан, энэ будаан бүтээгдхүүнээ хийж, хоорондоо солилцон, амт чанараа шалгаж, ирж буй оныхоо өнгө аясыг бэлэгдэн ярилцдаг эртний заншилтай.
 

Гэрэл зургийг Вандан Даваа

Энэ уламжлал сүмогийн ертөнцөд одоо ч ялгаагүй өвлөгдөн үргэлжилж байгаа бөгөөд сүмог дэмжигч тариаланчид оны эцэст мочи будаагаа сүмочдоор нүдүүлж, будаан кагами мочи хийлгэдэг юм.

Гэрэл зургийг Вандан Даваа

Энэ нь золгон буй шинэ ондоо сүмо бөх шиг хүчтэй эрүүл чийрэг байхыг бэлэгддэг нэгэн учиртай.

Гэрэл зургийг Вандан Даваа

Энэ оны наймдугаар сард Миягино дэвжээг өвлөн авсан сүмогийн 69 дахь Ёкозүна их аварга М.Даваажаргал Хакүхо дэвжээний эзэн болоод анхныхаа шинэ оныг угтахаар бэлтгэн мочи будаан гурилаа шавь дэмжигчдийн хамтаар өнөөдөр 12 дугаар сарын 25-нд хийж, хөрш айл өрх дэмжигчдэдээ дээжийг нь бэлэглэлээ.

Гэрэл зургийг Вандан Даваа

Цагаан гурилыг тэргүүндээ хүргэх нь сайн сайхны бэлэгдэл гэж Японд эрхэмлэдэг заншилтай билээ.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Би(103.29.144.202) 2022 оны 12 сарын 27

Утга учиртай амьдраарай , гэр бүлд нь аз жаргал хүсье !

1  |  0
Хотын иргэн (202.126.89.173) 2022 оны 12 сарын 27

Усын уувал ёсын дагана гэж энэ байхдаа.

2  |  1
Зочин(202.9.47.14) 2022 оны 12 сарын 28

Аз аз сайхан мэдээ байна сайн сайхныг хvсье.

3  |  1
Jak(192.82.68.224) 2022 оны 12 сарын 27

Amjilt

2  |  1
Зочин(150.129.141.12) 2022 оны 12 сарын 26

Монгол аваргын хүү харийн орны будааны хүү болох гэж дээ хөөрхий

3  |  4
Аса(202.9.46.61) 2022 оны 12 сарын 28

Гөлөг

0  |  3
Би(192.82.87.65) 2023 оны 01 сарын 09

Аз жаргал хүсье!

5  |  0
Зочин(192.82.87.65) 2023 оны 01 сарын 09

Аз жаргал хүсье!

3  |  0
Top