Хакүхогийн зодог тайлах ёслол 5 сая иэнийн тусгай тасалбартай

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 25

Мэргэжлийн сүмогийн бараг бүх рекорд амжилтын эзэн, их аварга Хакүхогийн зодог тайлах ёслол ирэх сарын 28-нд Бөхийн өргөө Кокүгикан ордонд болно. Тус ёслолын дээд зэрэглэлийн тасалбар худалдаанд гарлаа.

Таван сая иэнийн үнэтэй “Diamond VIP NFT” тасалбар нь зургаахан ширхэг бөгөөд бусад зочдоос давуу эрхтэй. Энэхүү зургаан азтан их аварга Хакүхогийн үсэнд хайч хүргэх эрхээс гадна Миягино дэвжээг өвлөн авах ёслолд оролцох, их аваргатай хамт зоог барих онцгой эрхтэй. Мөн 69 дэх ёкозүнаг бэлгэдсэн Хакүхогийн гарын 69 бэлэг тэднийг хүлээж байна.  

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өлзий орших(66.181.160.119) 2022 оны 12 сарын 26

Цагыг эзэлсэн Ёкозүна Жинхэнэ домогт аварга даа Амдралдан аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе агуу

0  |  0
зочин(103.212.119.170) 2022 оны 12 сарын 27

Төв аймгийн Эрдэнэсант сумын Жигжидийн Мөнхбат аваргын хүү Даваажаргал екузано гэгдэх энэ залуу Японд төдийгүй сумо тулааны бөхийн онцгой ялалтаараа дамжуулан дэлхийн олон оронд Монгол гэх нэрийг бахархан дуурсгах үйлийг бүтээсээр явна. Түүнтэй зэргэлдэн мөн сумогоор уламжлан Өвөрхангай аймгийн Долгорсүрэн зааны хүү Дагвадорж екузано Монгол гэх нэрийг Япон улсын түүхэнд төдийгүй дэлхийн дэвжээнд дуурсгадаг билээ. Монголын энэ цагийн түүхэнд нэр нь бичигдэх нь гарцаагүй буй заа.

1  |  0
Zochin(202.9.46.178) 2022 оны 12 сарын 26

Buh bhdaa olon ch record togtooloo, bagagui ch hel amand ortloo. \nOdoo tgd chadval hel amguihen shig 30 jil ajillaasai da.\n

3  |  1
Top