Нэгдүгээр сарын 1-нээс цементийн үнэ өснө

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 23

"Хөтөлийн Цемент шохой" үйлдвэрийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Л.Наранбаатар Хөгжлийн банктай шүүхдэлцэж байгаа талаараа өчигдөр (2022.12.22) мэдээлэл хийсэн билээ. 

Тэрбээр энэ үеэрээ "Д.Эрдэнэбилэг гэдэг хүний төөрөгдүүлсэн "Хөтөл" ХХК 2015 онд 61 сая ам.долларыг "Хөтөлийн Цемент шохой" үйлдвэр рүү хөрөнгө оруулалт хийнэ гэж авсан байдаг. Үүнийг манайхаас нэхээд байгаа юм. Үнэн хэрэгтээ "Хөтөл" ХХК болон "Хөтөлийн Цемент шохой" үйлдвэр хоёр тусдаа компани. "Хөтөл" ХХК бол "Бэйзмент" гэдэг сахал Д.Эрдэнэбилэгийн компанитай хамааралтай. Сахал Д.Эрдэнэбилэгийн өрийг хөтөлчүүд төлөхгүй” гэсэн мэдэгдэл хийсэн юм.

Мөн ирэх оноос цементийн үнэ нэмэгдэх болсон талаар дуулгасан. 

Тодруулбал, “Нэгдүгээр сарын 1-нээс манай цементийн үнэ нэмэгдэнэ. Инфляцийн нөлөөлөл маш өндөр байна. Дизель түлшний хомсдолд орж, ажиллах хүчний зардал асар өндөр гардаг болсон. Монгол Улс 14 хоног ажиллаад, 14 амрах нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн хууль баталсан. Энэ нь 15 мянга орчим ажлын байрыг гэнэт бий болгосон. Дээр нь Өмнөд Солонгос руу чөлөөтэй гардаг болсноор уул уурхайн салбар Өмнөд Солонгосын хөдөлмөрийн зах зээлтэй өрсөлдөж байгаатай адил боллоо. Цахилгаан, төмөр замын тээврийн зардал өсөж байна. Иймд үйлдвэр дээрээс задгай цементийг 330,000 төгрөг, савтай цементийг 385,000 төгрөгөөр борлуулах болж байгаа” гэсэн юм. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
C(66.181.183.253) 2022 оны 12 сарын 25

Huuyee ene ymni une barih arga charga hiihgu ymu glgnuud mongold hun amidarh arga bnu

0  |  0
Top