Д.Амарбаясгалан: Монголын хөрөнгийн биржийн 34 хувийг арилжаална

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 23

Монголын хөрөнгийн бирж хувьцаа гаргах болсонтой холбоотойгоор Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.


Тэрбээр ”Төрийн өмчийн бүртгэлтэй 110 гаруй компанийн 34 хувь буюу хяналтын багцыг олон нийтэд шилжүүлнэ. Амжилттай болсны дараа үлдсэн 66 хувийг олон нийтэд шилжүүлэх ажил эхэлнэ.

“Төр сайн менежер байж чадахгүй байна. Төрийн өмчийн аж ахуйн нэгж өөрийнхөө үүргийг бүрэн, дүүрэн биелүүлж чадахгүй байна” гэдэг шүүмжлэлийг ард түмэн өгч ирсэн. Тэгвэл Засгийн газар Хөрөнгийн биржийг олон нийтийн өмчит болгох ажлыг эхлүүлж байна. 2023 он төрийн өмчийг олон нийтийн хяналтад эрчимтэй шилжүүлсэн он байх болно” гэлээ.

Хэвлэлийн хуралд оролцсон Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтай "Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төрийн өмчийн бүтээмжийг, тэр дотроо засаглалыг сайжруулах зорилго бий. Энэ зорилгын хүрээнд Монголын хөрөнгийн бирж төрийн өмчит компаниудыг түүчээлэн олон нийтийнх болох Засгийн газар, УИХ-ын шийдвэрүүд гарсан. Энэ хүрээнд Монголын хөрөнгийн бирж, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компаниудтай хамтран IPO хийх бэлтгэл ажлаа хангасан. Ирэх долоо хоногийн даваа гарагт IPO хийнэ.Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох шийдвэр гарсан" гэсэн мэдээлэл өглөө. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ард(192.82.69.244) 2022 оны 12 сарын 23

Их наядын нүүрсний хулгайчуудад зарах хэрэг үү. Цаазын ялтай хуультай болж байж үүнийгээ хийсэн нь дээр байх шүү...

0  |  0
(66.181.190.64) 2022 оны 12 сарын 23

shaa hujaa

0  |  0
Top