Өнөөдөр М.Лхагвагэрэл, Т.Тулга хоёр мэргэжлийн лигт барилдана

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 20

Өнөөдөр /2022.12.20/ Киргизийн нийслэл Бишкек хотод чөлөөт бөхийн Poddubny Wrestling League (PWL-3) мэргэжлийн лигийн тэмцээн болно. Тэмцээн World Series системээр дэлхийн шилдэг бөхчүүдийн халз барилдааны журмаар явагдах юм. Тэмцээний гол одод нь олимпын аварга, ОХУ-ын Заурбек Сидаков, Заур Угуев, олимпын медальт Артур Найфонов (ОХУ), Амир Заре (Иран), Мээрим Жумназарова (Киргиз), дэлхийн аварга Малхас Амоян (Армен), Жоламан Шаршенбеков (Киргиз) болон манай ДАШТ-ий хос медальт, гавьяат тамирчин Мөнхтөрийн Лхагвагэрэл, ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Төмөр-Очирын Тулга нар байх юм. Мэргэжлийн лиг ирэх лигээс явагдах улс орон, оролцогчдынхоо тоог нэмэхээр төлөвлөж байгаа юм.

М.Лхагвагэрэл Ираны дэлхийн аварга, олимпын хүрэл медальт А.Заре, Т.Тулга ОХУ-ын аварга, шинэ од Ибрагим Ибрагимовтой барилдах болсон байна.

Тэмцээн Улаанбаатарын цагаар 22.00-д эхлэх бөгөөд Монгол телевиз, www.wrestlingtv.ru сайт шууд дамжуулан үзүүлэх юм.

Эрэгтэй, чөлөөт бөх.

57 кг.

Заур Угуев (ОХУ, олимпын аварга, дэлхийн хошой аварга) - Гуломжон Абдуллаев (Узбекистан, Олимпын наадмын оролцогч)

61 кг.

Реза Атри (Иран, ДАШТ-ий медальт, Азийн аварга) - Арсен Арутюнян (Армен, Европын хошой аварга, U-23 дэлхийн аварга)

65 кг.

Т.Тулга (Монгол, ДАШТ-ий медальт, U-23 Азийн аварга) - Ибрагим Ибрагимов (ОХУ, ОХУ-ын аварга, PWL-2 аварга)

70 кг.

Евгений Жербаев (ОХУ, ДАШТ-ий медальт) - Ильяс Бекбулатов (Узбекистан, Европ, Азийн аварга)

74 кг.

Йонес Эмами (Иран, ДАШТ-ий медальт, Азийн аварга) - Заурбек Сидаков (ОХУ, олимпын аварга, дэлхийн хошой аварга, PWL хошой аварга)

86 кг.

Артур Найфонов (ОХУ, Олимпын медальт, ДАШТ-ий медальт, Европын 3 удаагийн аварга, PWL хошой аварга) - Азамат Даулетбеков (Казахстан, Азийн аварга)

92 кг.

Даурен Куруглиев (ОХУ, Европын аварга, PWL-2 аварга, Европын наадмын аварга) - Эрхан Яйлачи (Турк, Европын U-23 аварга, U-23 ДАШТ-ий шагналт)

 97 кг.

Моджтаба Голейдж (Иран, ДАШТ-ий медальт, Азийн аварга) - Сергей Козырев (ОХУ, PWL-2 аварга)

125 кг.

М.Лхагвагэрэл (Монгол, ДАШТ-ий медальт, PWL медальт) - Амир Заре (Иран, Олимпын медальт, дэлхийн аварга)

Сонгомол барилдаан

60 кг.

Анвар Аллахьяров (ОХУ, дэлхийн аварга, Европын U-23 аварга) - Жоламан Шаршенбеков (Кыргызстан, дэлхийн аварга, PWL WS аварга)

77 кг.

Малхас Амоян (Армен, дэлхийн аварга, Европын аварга) - Адлет Тюлюбаев (ОХУ, PWL-2 аварга)

97 кг.

Александр Головин (Европын АШТ-ий медальт, U-23 дэлхийн хошой аварга, PWL хошой аварга) - Узур Жузупбеков (Кыргызстан, Азийн АШТ-ий медальт)

Эмэгтэй, чөлөөт бөх

62 кг.

Алина Касабиева (ОХУ, Европ, дэлхийн аварга, PWL хошой аварга) - Элис Манолова (Азербайжан, дэлхийн аварга)

68 кг.

Ксения Буракова (ОХУ, PWL хошой аварга) - Мээрим Жуманазарова (Кыргызстан, Олимпын медальт, дэлхийн аварга)

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зөнч(64.119.25.88) 2022 оны 12 сарын 20

Тойрон хүрээлэгчдийн наадам уу:орос,иран,киргиз,армян тэр дунд нь монгол орсон шааж явна,ичиг ичиг Бат-эрдэнэ сайдтаан!,манай бөхчүүдийн виз заримдаа гарахгүй болоод л эхэлж байгаа шүү мулгуу сайд аа?

0  |  0
Top