“Jerusalem Masters” тэмцээнд манай 5 жүдоч оролцоно

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 19

Энэ жилийн сүүлийн тэмцээн болох “Мастерс” энэ сарын 20-22-нд Иерусалимд (Израиль) явагдах юм. Мастерс тэмцээн жүдочдод чансааны оноогоо дээшлүүлэх сүүлийн боломж юм.

Тэмцээнд манай улсаас ОУХМ П.Нямлхагва дасгалжуулагчтай:

-48кг ОУХМ Г.Наранцэцэг,

-48кг ОУХМ Б.Баасанхүү

-66кг ОУХМ Ё.Басхүү,

-66кг ОУХМ Г.Хэрлэн

+100кг ОУХМ О.Цэцэнцэнгэл нар оролцохоор Израйл улсын Йеруслим хотод очоод байна гэж Монголын жүдо бөхийн холбооноос мэдээллээ. Мастерс тэмцээнийг С1 телевизээр дамжуулан үзүүлэх юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зөнч(64.119.25.88) 2022 оны 12 сарын 19

Өндөр чансааг тэмцээнд оролцосоноор авдаггүй,ялж байж л авдаг.Ялж чадаагүй бол чансааны оноо буурдаг.Жаахан юм уншиж бай

0  |  0
Зочин(192.82.83.115) 2022 оны 12 сарын 19

Нэг л их чансаа ярьсан улс, чансааны оноо цуглуулсан цуглуулаагуй адилхан л шал арчина ш дээ, ендер чансаанаас шал арчих нь илуу кайфтай байдаг юм байх даа

0  |  0
Top