Төрийн байгууллагын ажилтан хамгийн өндөр цалин авч байна гэх  мэдээлэл ТАШАА

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 12 сарын 19

Үндэсний Статистикийн Хорооноос дараах мэдээллийг өглөө. 

"2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “Төрийн байгууллагын ажилтан 1.9 сая буюу хамгийн өндөр цалин авч байна” гэх ташаа мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээжээ. 

Үндэсний Статистикийн Хорооноос танилцуулснаар, төрийн өмчит үйлдвэрийн газарт ажиллагчдын сарын дундаж цалин 2022 оны 3 дугаар улирлын байдлаар 1.9 сая төгрөг байна. Харин төрийн албан хаагчийн дундаж цалин 1.3 сая төгрөг байна. 

Үндэсний Статистикийн Хороо нь аливаа статистик мэдээллийн эх сурвалж, аргачлал, үр дүнг ташаа эсвэл гуйвуулж мэдээлэхгүй байхад хэвлэл мэдээллийн байгууллагууд болон олон нийттэй хамтарч ажиллахад үргэлж нээлттэй байх болно" гэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(64.119.23.3) 2022 оны 12 сарын 19

Яам, түүний харьяа газар хэлтсүүд цалин өндөр шүү дээ. Захын жижиг дарга нь л 2 сая, жаахан томорвол 3, 4 сая гээд л явж өгнө шүү лээ.

0  |  0
Top