Дэлхийн Цом: Украин бүсгүйчүүд түрүүллээ

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 13

АНУ-ын Айовад болсон чөлөөт бөхийн Дэлхийн Цомын тэмцээнд Украины эмэгтэй баг итгэл төгс түрүүллээ. Тэмцээнд түрүүлэх хамгийн магадлалтай багаар нэрлэгдэж байсан Японы шигшээ залуучуудын багаа илгээсэн. Тэд Украин, Монголын багтай 5:5 тэнцээд, нэмэлт үзүүлэлтээр ялагдаж, түүхэндээ анх удаагаа медальгүй хоцорлоо. Нутгийн эзэн Америкийн шигшээ ч гол оддоо гаргалгүй, медальд хүрж чадсангүй.

Харин Украины шигшээ заавал түрүүлнэ гэсэн зорилго урдаа тавьсан байлаа. Бүх хүчирхгээ дуудсанаас гадна АНУ-д тэмцээнээс 21 хоногийн өмнө ирж, цагийн зөрүүгээ гаргасан байв. Уур амьсгалд нь дасаж, элдэв санаа зовох зүйлгүй бэлтгэж чаджээ. Тэд хэсэгтээ Япон, Монголын багийг ялж, финалд Хятадын чанга багийг хожсон юм. Энэ бол Украины Дэлхийн Цомын анхны түрүү байлаа.

Финал

Украин – Хятад 6:4

50 кг. Оксана Ливач (Украин) - Цзян Чжу (Хятад) – 4:4

53 кг. Ли Дэн (Хятад) - Альбина Рилля (Украин) – 2:1

55 кг. Алина Грушина-Акобия (Украин) - Цянью Панг (Хятад) – 4:1

57 кг. Юлия Ткач-Остапчук (Украин) - Юнсинь Фэн (Хятад) - цэвэр

59 кг. Ци Чжан (Хятад) - Ирина Бондарь (Украин) – 7:2

62 кг. Ирина Коляденко (Украин) - Синьюань Сан (Хятад) - цэвэр

65 кг. Цзя Лонг (Хятад) - Екатерина Зеленых (Украин) - цэвэр

68 кг. Татьяна Рыжко (Украин) - Юэ Хань (Хятад) – 5:4

72 кг. Кван Джеген Чаган (Хятад) - Алла Белинская (Украин) – 9:1

76 кг. Анастасия Осняч-Шустова (Украин) - Хуан Ванг (Хятад) – 9:5

Хүрэл медалийн төлөө

Монгол - АНУ 7:3

50 кг: Д.Отгонжаргал - Эрин Голстон цэвэр

53 кг: Г.Отгонжаргал - Фелисити Тэйлор 12:1

55 кг: Б.Болортуяа - Женна Буркерт 7:6

57 кг: Б.Эрдэнэсувд - Aлександра Хедрик 4:6

59 кг: Э.Даваачимэг - Лекси Багам 13:2

62 кг: С.Цэрэнчимэд - Кайл Миракл 16:5

65 кг: П.Орхон - Мэллори Велт 9:6

68 кг: Ө.Пүрэвсүрэн - Солин Пиерс 0:2

72 кг: Э.Даваанасан - Скилар Гроте 7:1

76 кг: О.Бурмаа - Димонд Гуилфорд 0:10

Урьдчилсан шат

Хэсэг А

Монгол – Япон – 5:5 (+:-)

Украин – Монгол – 7:3

Украин – Япон – 5:5 (+:-)

Хэсэг В

Хятад – АНУ – 8:2

Дэлхийн шигшээ – Хятад – 5:5 (+:-)

АНУ – Дэлхийн шигшээ – 6:4

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эгэл(64.119.25.88) 2022 оны 12 сарын 15

Төрөлх нутагт нь дайн болж байхад Дэлхийн цомд түрүүлсэн Украйн бүсгүйчүүдэд баяр хүргьэ.Мундаг байна

1  |  0
Зочин(202.126.89.46) 2022 оны 12 сарын 18

Хогийн украйн луйварчид

1  |  2
Delberdorj(223.39.178.142) 2022 оны 12 сарын 15

No orson bhoo ukrain bol tvrvvlej chadah bag bish

0  |  1
Зочин(66.181.178.54) 2022 оны 12 сарын 13

Манай баг ядаж л 2,3 хоногын өмнө очсон бол ч арайч муу Украйнд ялагдах ч үгүйл дээ бас 3 тамирчинаа орхиод ирсэн зардал мөнгөгүй л болсон байлгүй дээ

0  |  0
Хуцаачээ (66.181.160.91) 2022 оны 12 сарын 18

Укрфашистуудыг устгаж бхад эд нар худлаа сүржигнээд уг нь бол ялагдсан юм

2  |  2
Украийнчууд(59.153.86.86) 2022 оны 12 сарын 15

Хувхай путлер нутагт нь дайн хийгээд, хот тосгодыг нь бөмбагдөж байхад ийм ялалт байгуулдаг мундаг юмаа

7  |  2
1(49.0.130.132) 2022 оны 12 сарын 13

Алдар л ялна

2  |  1
Top