ВИДЕО: "Дэлхийн цом"-оос ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртсэн БАРИЛДААНЫ ТОЙМ

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 12

АНУ-ын Айовад эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн "Дэлхийн цом"-ын тэмцээн энэ сарын 10-11-нд явагдаж, өндөрлөлөө.

"Дэлхийн цом"-д энэ жилийн ДАШТ-ий шилдэг 5 баг оролцож байгаа. Дээр нь эхний тавд ороогүй багуудаас Дэлхийн шигшээ баг бүрдүүлж, өрсөлдлөө. Оролцоогүй татгалзсан багийг ирэх жилийн тивийн аваргад оролцуулахгүй, ДАШТ-д зодоглуулахгүй гэсэн шийдвэр гарсан тул бүх баг оролцлоо. Мөн Дэлхийн шигшээд сонгогдсон бөхчүүд ирээгүй тохиолдолд олон улсын тэмцээнд оролцох эрхийг нь хасна гэсэн учир бүгд л иржээ.

Монголын шигшээ баг ч ялгаагүй заавал оролцох ёстой байсан. Харин виза, зардал мөнгөний асуудлаар зарим тамирчид үлдэж, эмэгтэй бүтэн багаар, эрэгтэй 80 хувийн багаар оролцож байгаа юм.

Барилдаан эхлэхээс өмнө л хоёр хүн дутуу, 0:2 ялагдаж эхэлж байсан манай эрэгтэйчүүдийн шигшээ баг АНУ-д 3:7, Гүржид 3:7 ялагдсан. М.Лхагвагэрэл, Т.Тулга, З.Занабазар, З.Сумьяабазар нар хүнд нөхцөлд ялалтын оноо авсныг тэмдэглэх хэрэгтэй. Бүрэн бүрэлдэхүүнээр оролцсон бол ямар амжилт үзүүлэх байсныг одоо таамаглаж хэлээд ч яах билээ. 
 


Эмэгтэй багийн хувьд ч зарим тамирчин яг барилдааны өмнө очсон, заримынх нь зардал, виза гээд асуудалтай байсан.

Харин сэтгэлийн хүч, хичээл зүтгэлээрээ хүрэл медаль авч чадлаа. Хүрлийн төлөө тэд нутгийн эзэн АНУ-ын багийг ялсан билээ.
 


Эмэгтэй

Япон - Moнгол 5:5 (Нэмэлт оноогоор Монгол ялав)

50 кг: Ханано Сакүрай - Д.Отгонжаргал 3:3

53 кг: Рино Катаока - Г.Отгонжаргал 5:1

55 кг: Моэ Киёока - Б.Болортуяа 6:4

57 кг: Рүка Натами - Б.Эрдэнэсувд 3:1

59 кг: Химэка Тохүхара - Э.Даваачимэг 5:3

62 кг: Юи Сакано - С.Цэрэнчимэд 5:7

65 кг: Мию Имай - П.Орхон 4:9

68 кг: Күми Кобаяши - Ө.Пүрэвсүрэн цэвэр

72 кг: Юүка Фүжикүра - Э.Даваанасан өрсөлдөгч нь гарч ирээгүй

76 кг: Нодока Ямамото - О.Бурмаа 2:0
 


Монгол - Украин 3:7

50 кг: Д.Отгонжаргал - Оксана Ливач 8:2

53 кг: Г.Отгонжаргал - Олля Альбина 6:4

55 кг: Б.Болортуяа - Алина Грушина цэвэр ялагдсан

57 кг: Б.Эрдэнэсувд - Юлия Ткач цэвэр ялагдсан

59 кг: Э.Даваачимэг - Ирина Бондар цэвэр ялагдсан

62 кг: С.Цэрэнчимэд - Ирина Коляденко 12:7

65 кг: П.Орхон - Катерина Зелених 10:12

68 кг: Ө.Пүрэвсүрэн - Тетяна Рижко 2:5

72 кг: Э.Даваанасан - Ала Белинська 5:6

76 кг: Э.Цэвэгмэд - Анастасия Осняч цэвэр ялагдсан.
 


Монгол - АНУ 7:3

50 кг: Д.Отгонжаргал - Эрин Голстон цэвэр

53 кг: Г.Отгонжаргал - Фелисити Тэйлор 12:1

55 кг: Б.Болортуяа - Женна Буркерт 7:6

57 кг: Б.Эрдэнэсувд - Aлександра Хедрик 4:6

59 кг: Э.Даваачимэг - Лекси Багам 13:2

62 кг: С.Цэрэнчимэд - Кайл Миракл 16:5

65 кг: П.Орхон - Мэллори Велт 9:6

68 кг: Ө.Пүрэвсүрэн - Солин Пиерс 0:2

72 кг: Э.Даваанасан - Скилар Гроте 7:1

76 кг: О.Бурмаа - Димонд Гуилфорд 0:10
 


Монголын эмэгтэй бөхчүүд ийн "Дэлхийн цом"-д 2013 онд мөнгө, 2015, 2017, 2018, 2022 онд тус тус хүрэл медаль хүртэж байна. 
 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(129.205.124.230) 2022 оны 12 сарын 13

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  1
DR. PRADHAN(129.205.124.230) 2022 оны 12 сарын 13

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  1
Зочин(202.126.88.216) 2022 оны 12 сарын 13

Гийгүүлж дээ, ямар хэрэгтэй гэж ийм дэмий юманд зардал чирэгдэл болж явдаг байна аа

1  |  4
Top