ДОРНОГОВЬ: Сайхандулаан суманд 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөв

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 07
Өнгөрсөн шөнө /2022.12.07/ буюу Улаанбаатарын цагаар 00:12:36 цагт Дорноговь аймгийн Сайхандулаан сумаас зүүн хойд зүгт 29 км-ийн зайд 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
 
Газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хотын зүүн урд хэсгэээр илүүтэй мэдрэгдсэн талаар эх сурвалжууд ярьж байгаа юм. Газар хөдөлтийн байршилд хүндрэлтэй нөхцөл байдал үүсээгүй байна гэж Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top