Катар-2022: Япон, БНСУ хасагдсан 16 дахь өдрийн ТЭМДЭГЛЭЛ

Админ | Zindaa.mn
2022 оны 12 сарын 06

Ц.Энхтүвшин Катараас мэдээлж байна (Таван цагариг сонин)

"


"Катар-2022" хөлбөмбөгийн ДАШТ-ий хасагдах шатны тоглолтууд үргэлжлэн явагдсаар байна. Өнөөдрийн байдлаар шөвгийн наймын зургаан багийн нэр тодорхой боллоо. Тухайлбал шилдэг наймд Холланд-Аргентин, Бразил-Хорват, Англи-Франц шалгаран үлдэж хоорондоо тоглох оноолт таарсан.

Өнөөдрийн тоглолтын дараа Ази тивийн төлөөлөл бүгд хасагдлаа.

ЯПОН-ХОРВАТ 1:1( 1:0,0:1,0:0,0:0) (торгуулийн цохилтоор 1:3)

"Хөх самурай" тоглолтын эхнээс идэвхтэй, эрмэлзлэлтэй довтолж байсны "шанд" зүй ёсоор эхний гоолыг оруулсан. 43 дахь минутад булангийн цохилтыг шууд гүйцэтгэлгүй , бэлдсэн хувилбар хийж Маэда бужигнаан дундаас тун чухал гоолыг хийв.

Завсарласны дараа Хорват бас л төстэй гоолыг Ловрений дамжуулалтаар Перисич буланд ёстой ганган мөргөн тоог тэнцүүлэв. Үндсэн цаг ( 90 мин), нэмэлт цагт( 15+15) тоо өөрчлөгдсөнгүй ялагчийг 11 метрийн торгуулийн цохилтоор тодруулах боллоо.

Торгуулийн цохилт бол сэтгэл зүй тулаан байдаг. Аз од ч байдаг. Бас авьяас ур чадвар ч байдаг. Энэ удаа Хорватын хаалгач Ливакович яах аргагүй сайн байлаа. Тэрбээр Японы багийн 3 " пенальти"-г хаалаа.

ДАШТ-ий түүхэнд торгуулийн цуврал цохилтод  гурван 11м хаасан гурав дахь хаалгач нь Ливакович боллоо. Үүнээс өмнө Португалийн Рикардо 2006 онд Английн эсрэг, Хорватын Субашич 2018 онд Данийн эсрэг гурван пенальти хааж байсан ажээ.

БРАЗИЛ-БНСУ 4:1

Бразил хожих нь бараг тодорхой байсан БНСУ-ыг ийм хурдан "буугаад өгнө" гэж хэн ч бодоогүй биз.

Неймар гэмтлээс эргэн ирсэн нь Бразилийн багийн уур амьсгалд ихээхэн нөлөөлсөн нь тоглолтоос нь харагдаж байв. Винисиус Жуниор, Неймар, Ришарлисон , Лукас Пакета нар ёстой л самбагаа бүжиглэн эхний үед асуудлыг шийдчихлээ.

Хоёрдугаар үед Солонгосчууд нэр төрийн гоол орууллаа.

Бразил -Хорват хоёр баг хоорондоо 1/4 -д учраа таарсан.

12-р сарын 6

Марокко – Испани

Португал – Швейцар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top