Poddubny Wrestling League: М.Лхагвагэрэл, Т.Тулга нар оролцоно

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 28

Ирэх 12 дугаар сарын 20-нд Киргизийн нийслэл Бишкек хотод чөлөөт бөхийн Poddubny Wrestling League (PWL-3) тэмцээн болно. Тэмцээн World Series системээр дэлхийн шилдэг бөхчүүдийн халз барилдааны журмаар явагдах юм. Тэмцээний гол одод нь олимпын аварга, ОХУ-ын Заурбек Сидаков, Заур Угуев, олимпын медальт Артур Найфонов (ОХУ), Амир Заре (Иран), Мээрим Жумназарова (Киргиз), дэлхийн аварга Малхас Амоян (Армен), Жоламан Шаршенбеков (Киргиз) болон манай ДАШТ-ий хос медальт, гавьяат тамирчин Мөнхтөрийн Лхагвагэрэл, ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Төмөр-Очирын Тулга нар байх юм.

М.Лхагвагэрэл Ираны дэлхийн аварга, олимпын хүрэл медальт А.Заре, Т.Тулга ОХУ-ын аварга, шинэ од Ибрагим Ибрагимовтой барилдах болсон байна.

Тэмцээн Улаанбаатарын цагаар 22.00-д эхлэх бөгөөд www.wrestlingtv.ru сайт шууд дамжуулан үзүүлэх юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
овид(103.212.117.126) 2022 оны 11 сарын 28

Энэ оросуудын тэмцээнд ордогоо болиосой доо, Путин үхтэл оросууд Олимп Дэлхийд оролцохгүйшт

0  |  0
Зочин(202.126.88.67) 2022 оны 11 сарын 28

Энэ Лхагвагэрэл зодуулан зодуулан ивануудтай ноцолдох ямар дуртай гар вэ, шуналаасаа бол бандуулаад балрах вий дээ

0  |  0
Зоч(64.119.25.88) 2022 оны 11 сарын 28

2024 оны Олимпид оролцох боломжоо ямар нэг оростой барилдаж, алдах гэж үү?Арай үгүй байлгүй дээ

0  |  0
Top