U16 УАШТ-д Баянгол, Логарифм Спорт клубүүд аваргаллаа

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 27

Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион явуулдаг өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн тав хоногийн турш явагдаж, Чингэлтэй Спорт хороон дээр өндөрлөлөө.

Энэ удаагийн УАШТ-д эрэгтэй 38, эмэгтэй 20 баг хүч үзэж, хөвгүүдийн ангилалд Л.Алтанхуяг дасгалжуулагчтай Баянгол дүүргийн шигшээ баг алтан медаль хүртсэн бол мөнгөн медалийг А.Тасхүү дасгалжуулагч Сүхбаатар ONE DREAM баг, хүрэл медалийг Б.Баттогтох дасгалжуулагчтай Говьсүмбэр аймгийн шигшээ баг тус тус хүртсэн байна.

Тэгвэл охидын ангилалд Г.Ундрах дасгалжуулагч Логарифм спорт клуб түрүүлж, мөнгөн медалийг Б.Пүрэвсүрэн дасгалжуулагчтай Баянгол дүүргийн шигшээ, хүрэл медалийг З.Мөнх-эрдэнэ дасгалжуулагчтай Оюуны Ундраа цогцолбор сургууль хүртжээ.

Тэмцээний эрэгтэй шилдэг тоглогчоор Баянгол дүүргийн шигшээ багийн З.Энхтэмүүлэн, эмэгтэй шилдэг тоглогчоор Логарифм багийн Н.Нандинхүсэл нар нэрлэгдсэн байна.

Энэ оны сүүлчийн өсвөр үеийн улсын аварга 2022 оны 12 сарын 05-наас U17 насанд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотноо болох юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top