Фото: КАТАР-2022 дэлхийн аваргын тэмцээн эхэлж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 20

Өнөөдөр ертөнцийн хөлбөмбөг сонирхогчдын магнай тэнийх өдөр. Яг одоо Катарт ДАШТ эхлэх гэж байна.

Тэмцээн тус улсын таван хотын найман цэнгэлдэхэд явагдана.
 


ДАШТ-ий нээлтийн тоглолтод нутгийн эзэн Катарын шигшээ Эквадорыг хүлээн авах юм.
 


ДАШТ-д нийт 32 баг оролцож байна.
 


Түүхэнд анх удаа ДАШТ Арабын оронд зочилж байгаа нь энэ. Ази тивд хоёр даь удаагаа болж байна.
 


Халуун уур амьсгалтай тул тэмцээн өвөл явагдах болсон.
 


Финалын тоглолт шинэ баригдсан Лусаил хотод болно.
 


ОХУ-ын багийг урьдчилсан шатнаас хассан.
 


Өнгөрсөн 2018 оны тэмцээний аварга нь Франц.
 


Европын аварга Италийн шигшээ шалгарч чадаагүй билээ.
 


Түрүүлэх магадлал өндөр багаар уламжлал ёсоор Бразил, Аргентин, Испани, Герман, Франц, Нидерланд, Англи тооцогдож байна.
 


2026 оны ДАШТ-ээс 48 баг өрсөлдөх болсон.
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top