“Говь гурван сайхан уулын түүх, соёлын судалгаа” эрдэм шинжилгээний хурал боллоо

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 11 сарын 07

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны наймдугаар сарын 23-ны 153 дугаар зарлигаар Өмнөговь аймгийн Говь гурван сайхан Уулын Зүүн сайхан ууланд орших Их тахилгат хайрхныг төрийн тахилгатай болгож, 2013 онд “Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх ёслол”-ыг үйлдсэн юм.

 

 

Үүнээс хойш 2018 онд мөн тахих ёслолыг болж 2023 онд гурав дах удаагаа тахих ёслолыг үйлдэхээр төлөвлөн энэхүү эрдэм шинжилгээний хурлыг УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна. Эрдэм шинжилгээний хуралд МУ-ын Ерөнхийлөгчийн соёл, шашны бодлогын зөвлөх доктор Д.Бум-Очир, Түүхийн ухааны докторууд эрдэмтэн судлаачид оролцлоо. “Сайн ноён хан аймгийн Ёст засгийн хошууны түүх, хүн ам зүй”, “Зүүн сайхан уулын биологийн олон янз байдал, археологийн дурсгалууд”, “Өмнөговьчуудын уул усаа эртнээс тахиж ирсэн ёс уламжлал”-тай холбоотой сэдвүүдээр хийсэн судалгаа шинжилгээнүүдээр илтгэл тавьсан чухал арга хэмжээ боллоо.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top