Хорих ангид хүмүүжиж байсан 64 настай эмэгтэй өвчний улмаас нас баржээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 11 сарын 01

Зарим хэвлэлээр өчигдөр /2022.10.31/ 64 настай эмэгтэй хорих ангид нас барсан талаар мэдээлсэн.

Тэгвэл энэ талаар албаныхнаас тодруулахад "Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 6 жил хорих ял шийтгүүлсэн Ц нь 2020.03.18-ны өдрөөс 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж байсан. Талийгаач нь 2022.10.25-ны өдрөөс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлэгт “Тархины судасны нуруу суурийн артерийн бүсийн цус тасалдах харвалт, хурцавтар үе, дух, чамархай, зулай дагзны дэлбэнгийн хуучин гэмтэл, няцрал болон харвалтын дараах олон тооны өөрчлөлт, зүрхний архаг дутагдал, хэм алдагдал, артерийн даралт ихсэх өвчний 2-р зэрэг өндөр эрсдэлтэй” гэх оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаад 2022.10.31-ний өдрийн 21:49 цагт өвчний учир нас барсан.

2022.10.25-ны өдөр өвчтөнд цус харвалтын шинж тэмдэг илэрсэн тул УНТЭ-ийн Яаралтай тусламжаар тархины томографик шинжилгээ хийлгэхэд цус харвалтын онош батлагдаагүй тул тус эмнэлэг хүлээн аваагүй.

Биеийн байдал хүндэвтэр байсан учир 2022.10.27-ны өдөр давтан шинжилгээг Медпортал эмнэлэгт тархины MRI хийлгэхэд тархины олон судсанд цус хомсрон цус харвалт үүссэн нь батлагдаж, УНТЭ-ийн харвалтын тасагт хэвтүүлэх гэсэн боловч ор байхгүй шалтгаанаар хүлээн аваагүй. Тус нөхцөл байдлаас шалтгаалан 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлэгт эмчилгээг үргэлжлүүлэн хийж байсан ч өчигдөр дахин цус харвалт өгч, сэхээн амьдруулах тусламжийг үзүүлэх явцад амьсгал хураасан. Ц өмнө нь цусны даралт ихсэх, зүрхний архаг цус хомсрох, зүрхний хэм алдагдал, бамбай булчирхайн бахуу зэрэг архаг хууч өвчтэй байсан ба 2019 онд зүүн дунд чөмөг хугарч, суга таяг, тэргэнцэр хэрэглэж эхэлсэн. 2022 оны 02 дугаар сард 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлгийн зүгээс Ц-г өвчний учир ялаас чөлөөлөх саналыг хүргүүлсэн боловч Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээч эмч нарын зүгээс ял эдлэх чадвартай гэсэн дүгнэлтийг гаргаж байсан юм" гэх тайлбарыг өглөө.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.10.21.246) 2022 оны 11 сарын 04

Зэвүүн говүнууд вэ хүний эрх ингээд л зөрёигдөж баыгаа юумдаа ар гэр нь гомдол нэхэх хэрэгтэй

0  |  0
Бар(202.126.89.133) 2022 оны 11 сарын 01

Хоригдол хүнг эмчлэх ёсгүй юмуу ииим л арчаагүй улс тэр хүн явах эрхээ хасуулсан болохоос эмчлүүллэх эрхээ хасуулаагүй бз дэ

0  |  0
Top