ӨНӨӨДӨР: "Хүн бүр баатар" өдөрлөг болно

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 01

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.11.01)


09:00 цагт Цус сэлбэлт судлалын Үндэсний төвд эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбооны дэргэдэх “Вакцин” клуб, ЦССҮТ, МУЗН хамтран Үндэсний өгөх өдрийг тохиолдуулан авлагагүй донорын эгнээг өргөтгөх “Хүн бүр баатар” сургалт, өдөрлөг зохион байгуулна. Утас: 99106-580, 8881-8788.
11:00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд "Нээлттэй шүүх" хэвлэлийн бага хурал болж, “Монгол Улсын шүүхийн 2022 оны III улирлын шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ”-г танилцуулна. Утас: 9908-0827, 9898-0404

12:00 цагт Ардчилсан намаас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан С.Зориг агсны хөшөөтэй АН-ын байранд мэдээлэл хийнэ. Утас: 93113995, 99972117

15:00 цагт Биеийн тамир, спортын улсын хорооны 3 давхарын 308 тоот өрөөнд хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн гавьяат тамирчин М.Анхцэцэг, мөнгөн медаль хүртсэн Э.Энхтамир, О.Дархижав, хүрэл медаль хүртсэн Г.Анужин болон ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяр нарыг хүлээн авч уулзаж, шагнал гардуулах ёслол болно.

-Соёлын бүтээлч сарын аян эхэлж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top