ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Д.Загджав Булган аймагт ажиллалаа

Админ | Zindaa.mn
2022 оны 10 сарын 31

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Д.Загджав харьяа анги, байгууллагын үйл ажиллагаа, орчин нөхцөлтэй биечлэн танилцах, алба хаагчдын санал хүсэлтийг сонсон, тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэх ажил Төвийн бүсийн аймгуудад үргэлжилж байна.

Энэ хүрээнд Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ажиллалаа.

Тус газрын хэмжээнд энэ оны 10 дугаар сарын байдлаар биелүүлвэл зохих  671 гүйцэтгэх баримт бичгээс 393 гүйцэтгэх баримт бичгийг бодитой биелүүлж, гүйцэтгэх баримт бичгийн бодит биелэлтийг 60,5 хувьд хүргэсэн нь өмнөх оны мөн үеэс 3,9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Мөн  Зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлсэн 33 ялтанд хяналт тавьж ажилласнаас 17 ялтны ялын хугацаа дуусч, зөрчил гаргасан 5 ялтны ялыг хорих ялаар солиулж, 11 ялтанд хяналт тавин ажиллаж байна.

Тус газарт ажиллаж байгаа шийдвэр гүйцэтгэгчдийн зүгээс шийдвэр гүйцэтгэгчийн энгийнээр ажилласан хугацааг цэргийн албанд ажилласан хугацаанд оруулан тооцуулж, алба хаагчдын эрх зүйн орчинг бүрдүүлсэнд баярласнаа илэрхийлснээс гадна энгийнээр ажилласан хугацааг тооцон цэргийн цол олгох асуудлыг шийдвэрлэх боломжтой эсэхийг асуусан юм. 

Дээрх асуудлыг системийн хэмжээнд нэгдсэн байдлаар шийдвэрлэхээр судлан ажиллаж байгаа талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Д.Загджав алба хаагчдад товч мэдээлэл өглөө.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хэрэгжүүлж буй "100 сая мод тарих" хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд хавар, намарын мод тариалалтаар нийт 576 чацаргана, 14800 бургасны харандаан үрсэлгээ,  байгууллагын гадна талбайд үрээр 4800, суулгацаар 200 шар хуайс тариалсан бөгөөд ургалт 70 хувьтай байгаа талаар танилцууллаа.

 Алба хаагчдын нийгмийн баталгааг хангаж, тогтвор сууршилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зарим алба  хаагчид мөнгөн тэтгэмж олгож, ажиллах ая тухтай орчинг бүрдүүлэх зорилгоор иж бүрэн 5 суурин компьютер гардуулан өглөө. Мөн тус газарт мөнгөн тусламж үзүүллээ.

Уулзалтын төгсгөлд алба хаагчдад иргэдийн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүлээн авч, түүний мөрөөр холбогдох арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэн, асуудлыг бүрэн шийдвэрлэж, хариуг тодорхой, ойлгомжтой байдлаар өгөх, Шийдвэр гүйцэтгэлийн бодит биелэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдын ёс зүй, бие бялдрын бэлтгэлжилтийг дээшлүүлэх хөтөлбөрийн хүрээнд нийт алба хаагчдад сургалт, дадлага зохион байгуулж, албаны үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай бие бялдар, сэтгэл зүйн өндөр бэлтгэлжилттэй байж, албаны бэлэн байдлыг хангах, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 180 дугаар зарлигаар баталсан цэргийн нийтлэг дүрмүүдийг алба хаагчдаар судлуулан цэрэгжилт, жагсаалч байдлыг ханган, өргөсөн тангарагтаа үнэн байж, алба хаагчдын сахилга хариуцлага, сонор сэрэмжийг нэмэгдүүлэх, ёс зүй, албаны нэр хүндийг эрхэмлэн дээдэлж, ажиллахыг үүрэг болголоо.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
MONGOLIA NEWS(194.156.136.39) 2022 оны 11 сарын 01

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM  ) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.\nЭмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө

0  |  0
51(202.21.109.39) 2022 оны 11 сарын 01

zailaa ulsiin mongo ureed

0  |  0
Тони(139.5.219.180) 2022 оны 11 сарын 01

Энэ хулгайчыг огцруулаачээ.

1  |  0
harhun(202.21.108.153) 2022 оны 11 сарын 01

ene hund general tsol ahadnaa

1  |  0
ОГЦОР(66.181.181.78) 2022 оны 11 сарын 01

ОГЦОР

1  |  0
Хандив тараагч(192.82.80.12) 2022 оны 11 сарын 01

Халагдахын өмнөх өгөөмөр аялал уу. Төсвийн мөнгөөр нэр төрөө өргөж явна

2  |  0
Top