Жамболат Тедеев: Мамиашвили намайг зайлууллаа

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 31

ОХУ-ын Спорт бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан болж, Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Жамболат Тедеевийг ажлаас нь чөлөөлж, шигшээ багийн куратор хэмээх албанд томилсноо зарласан билээ.

Харин Тедеев энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж, ил захидал бичжээ.

Захидалд “Хүндэт найз нөхөд, хамтран ажиллаж байсан андууд, бөх сонирхогч та бүхэнд хандаж байна.

Намайг шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн албанаас халсан талаар бүх үнэнийг хэлэх цаг иржээ. Тиймээ, өөр албанд томилсон биш халсан талаар ярих гэж байна. Куратор гэдэг албан тушаал манай бөхийн холбоонд угаасаа байсан тушаал бөгөөд хоёр жилийн өмнө Бөхийн холбооны чуулганаар олимпын хошой аварга, Спорт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Арсен Фадзаевыг сонгож байсан юм. Манай бөхчүүдэд хууль ёсоор сонгогдсон куратор байсаар байхад юун бас нэг куратор вэ?

Шигшээ багтай байгуулсан миний гэрээг сунгахгүй шийдвэрийг холбооны тэргүүн Михаил Мамиашвили дангаараа есдүгээр сарын 30-нд гаргасан. Гүйцэтгэх зөвлөлийн бодол санаа огт хамаагүй байсан. Миний 20 жил удирдсан шигшээ багийн амжилт, үр дүнд хэн нэгэнд эргэлзээ байгаа юу? Ямар ч эргэлзээ байхгүй гэж бодож байна. 2001 онд намайг ахлах дасгалжуулагч болж байхад манай чөлөөт бөхөд цаг үе хэцүү байсныг бүгд мэднэ. Бид, манай дасгалжуулагч нар шигшээ багаа өдөр, сар, жил зарцуулан бүрдүүлсэн билээ. Одоо манай шигшээ дэлхийн хамгийн хүчирхэг, хамгийн залуу баг. Үүнийг бид өнгөрсөн жил олимп, ДАШТ-д дахин нотлон харуулсан билээ. Миний 200 гаруй шавь дэлхийн хамгийн том тэмцээнүүдийн алтан медальтай.

Нэг жилийн өмнө 2021 оны аравдугаар сарын 19-нд Спорт бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан дээр, дараа нь Спортын яамны шинжээчдийн зөвлөлийн хурлаар миний ажлыг хамгийн өндөр оноогоор үнэлсэн. Ерөнхийлөгч В.Путин ч миний хөдөлмөрийг үнэлж, Александр Невскийн одон, хүндэт жуух бичгээр шагнаж байлаа. Энэ жилийн хоёрдугаар сарын 24-нд Украинд эхэлсэн цэргийн тусгай ажиллагааг спорт холбоод дундаас манай чөлөөт бөхийн шигшээ баг хамгийн анх, цор ганцаараа дэмжиж байсныг онцлон тэмдэглэмээр байна. Үүний улмаас би Навальный гаргасан хоригийн жагсаалтад орсон билээ.

Шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн албанд хийсэн миний бүх ажил ил тод, нээлттэй. Бидний хүрсэн гайхамшигтай амжилт, үр дүн үүнийг харуулж байгаа юм. Миний гэрээг сунгахгүй шийдвэр гаргахдаа холбооны ерөнхийлөгч Мамиашвили эрүүл ухаанаар шийдээгүй, хувийн бодлоо улс орон, тамирчдын эрх ашгаас дээгүүр тавьжээ. Оросын спортын түүхэнд шигшээ багаа хамгийн өндөр амжилтад тогтмол хүргэдэг дасгалжуулагчаа халсан анхны тохиолдол энэ боллоо.     

Эцэст нь би хаана ч байсан, хаана ч очсон агуу их эх орондоо үнэнч хэвээр үлдэнэ гэдгээ мэдэгдэж байна” гэжээ.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
MONGOLIA NEWS(194.156.136.39) 2022 оны 11 сарын 01

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM  ) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.\nЭмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө

0  |  0
Иргэн(192.82.75.96) 2022 оны 11 сарын 02

Путинээр үнэлүүлж шагнуулсан, дайныг хамгийн түрүүнд дэмжсэн гээд эргүү бөгс долоогч байна. Олимпийн үзэл санаагаар спорт дайныг дэмжих байтугай улстөр оролцохыг хориглодог. Ийм ч учраас шигшээ баг нь олон улсын хоригт орж, тэмцэээнүүдэд оролцож чадахгүй болсон байна. Энэ нь огцрох хангалттай шалтгаан. Ямар мундаг дасгалжуулагч байх нь хамаагүй тэр олон мундаг шавь нар нь тэмцээнд оролцож амжилт үзүүлж чадахгүй болж.

2  |  1
зочин(66.181.166.196) 2022 оны 10 сарын 31

ивануудын дотоод хэрүүлд бас zindaa.mn л дутаж гэнэ, хэрэгт дуртай гэж

0  |  0
Сайн (202.126.89.188) 2022 оны 11 сарын 01

Сайн дасгалжуулагч гэдгийг дэлхий мэднэ.

2  |  0
Зочин(64.119.20.86) 2022 оны 10 сарын 31

Зиндаа сайтыг Тедеевсан санхуужуулдгуй л баймаар, энэ Тедеев гээч бага ястаны хувь заяанд яасан их санаа зовно вэ, кк

0  |  0
Эгэл(66.181.190.32) 2022 оны 11 сарын 01

Өө,энэ Түдэв чинь дайныг дэмжсэн ийм фашист байсан юм уу. Украйнд очиж дүүжлүүлмэр чинь

1  |  1
Зочин(202.126.90.123) 2022 оны 10 сарын 31

Ивануудын лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү маньд юуны хамаа, ийм хэрэггүй хэрүүл бичих хэнд хэрэгтэй гэж Сука

0  |  0
Top