Чөлөөт бөх: Тедеевийг халж, Гацаловыг томиллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 28

ОХУ-ын Спорт бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар Жамболат Тедеевийг чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн албанаас чөлөөлөх албан шийдвэр гарлаа.

Түүний оронд олимпын аварга, дэлхийн 5 удаагийн аварга Хажимурат Гацалов томилогдоно. Тэрээр зодог тайлсныхаа дараа Казахстанд ажиллаж байгаад сүүлийн үед Якутын шигшээ багийн зөвлөхөөр ажиллаж байжээ. Өчигдрийн хуралдаан дээр Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчид түүнээс өөр нэр дэвшигч байсангүй. Шинэ дасгалжуулагч одоохондоо “Үүрэг гүйцэтгэгч” тодотголтойгоор ажилдаа орно. Ирэх долоо хоногт албан ёсоор зарлах гэнэ.

Жамболат Тедеев, Спорт бөхийн холбооны тэргүүн Михаил Мамиашвили хоёр яг юунаас болж муудалцсан нь тодорхой бус. Тедеев шигшээ багт их нөлөөтэй, мөн Осетийн олон бөхчүүдийн дэмжлэгийг авсан ч Мамиашвилиг барсангүй, ялагдлаа.

Жамболат Тедеевийг шигшээ багийн куратор хэмээх албанд томилж байгаагаа Спорт бөхийн холбооноос мэдэгдлээ.   

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хавид(66.181.189.91) 2022 оны 11 сарын 02

Лав л Путиний газар нутаг булаах дайн ойрын хэдэн жил үргэлжлэх болохоор оросууд ойрын хэдэн жил ОУ-н тэмцээнд орохгүй, тэгэхээр одоо оросуудыг бичиж ”хошного долоохон” больсон нь дээр

0  |  0
Top