Дэлхийн медальт жүдочдыг хүлээн авч уулзлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 25

Узбекистаны нийслэл Ташкент хотод зохиогдсон жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д 82 орны нийт 571 (эрэгтэй 310, эмэгтэй 261) тамирчин өрсөлдөхөд манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Х.Болдбаатарын удирдлага 18 жүдоч хүч үзэхэд алт, мөнгө, хүрэл медаль тус бүр нэг нэгийг  хүртэж, багийн дүнгээр дөрөвдүгээр байрт жагссан юм.

Тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчин, дасгалжуулагчдыг өнөөдөр Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан нар хүлээн авч уулзаж, ДАШТ-ээс медаль хүртсэн Ц.Цогтбаатар, Э.Ариунболд, Л.Энхрийлэн нарт Засгийн газрын 173 дугаар тогтоолын дагуу батламж гардуулав.

Дараа нь медаль хүртсэн дээрх тамирчдад ЗГТА, Биеийн тамир, спортын Тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж урамшуулсан юм. Уулзалтын төгсгөлд Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчин, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчидтай чөлөөт уулзалт хийлээ.

“Ташкент-2022” ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд “Токио-2020” зуны олимпын наадмын хүрэл медальт, Сүхбаатарын одонт Ц.Цогтбаатар алт, 60 кг-ын жинд Э.Ариунболд мөнгө, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд  Л.Энхрийлэн хүрэл медаль хүртсэн. Ц.Цогтбаатар жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д аваргалсан Монголын тав дахь жүдоч болсон бол Э.Ариунболд мөнгөн медаль хүртсэн дөрөв, Л.Энхрийлэн хүрэл медаль хүртсэн 18 дахь тамирчин болж байна.

Ц.Цогтбаатар энэ тэмцээнд түрүүлснээр жингийнхээ дэлхийн чансааг тэргүүлж, Э.Ариунболд жиндээ тав, Л.Энхрийлэн долоодугаар байрт эрэмбэлэгдэж эхэллээ. Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс Монгол Улсын баг тамирчид нийт 27 медаль хүртсэн бөгөөд анхлан медаль хүртсэн тамирчин нь О.Балжинням (Белград-1989) бол хамгийн олон медаль хүртсэн нь М.Уранцэцэг (1 алт, 1 мөнгө, 2 хүрэл) юм.

Биеийн тамир, спортын улсын хороо

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(106.154.135.162) 2022 оны 10 сарын 26

manaid huurguj devergeed bdag busd orond bayr hurgeed daraag.n temtheend amjilt husdeg tumur zuuj irsen bolgn.g tur mun evdev tumur uguj tovoolgoh shaardalga bna uu.⁉️ dovoolgoj tuviilgul tamirchid evderj hun chanargui arihdaj zodoldono negnee alna huchin hiine mgl tamirchin hunees zuv yum garahgui ardtumen dee ner hundgui bolthon odoo engej duviij tovoolgoh shaardlaga bna u ene tamirchid iig⁉️

0  |  0
zochin(106.154.135.162) 2022 оны 10 сарын 26

manaid huurguj devergeed bdag busd orond bayr hurgeed daraag.n temtheend amjilt husdeg tumur zuuj irsen bolgn.g tur mun evdev tumur uguj tovoolgoh shaardalga bna uu.⁉️ dovoolgoj tuviilgul tamirchid evderj hun chanargui arihdaj zodoldono negnee alna huchin hiine mgl tamirchin hunees zuv yum garahgui ardtumen dee ner hundgui bolthon odoo engej duviij tovoolgoh shaardlaga bna u ene tamirchid iig⁉️

0  |  1
(66.181.188.136) 2022 оны 10 сарын 25

0  |  0
Зочин(103.26.195.148) 2022 оны 10 сарын 26

Одоо энэ хоосон хийрхэл, хэрэггуй шоугаа больмоор, бех шутсэн улс хегжсен туух байдаггуй гэдэг шуу

0  |  1
Top