ЕСБХБ Украинд 3 тэрбум еврогийн тусламж үзүүлнэ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 25

 

Европын сэргээн босголт, хөгжлийн банк 2022-2023 онд Украины эдийн засаг, бизнесийг дэмжих зорилгоор гурван тэрбум еврогийн тусламж үзүүлэхээр болсон тухай тус банкны тэргүүн Одил Рено-Бассо Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй Киевт хийсэн уулзалтын үеэр мэдэгджээ.

Тэрбээр ЕСБХБ Украины ард түмэнтэй эв санааны нэгдлээ илэрхийлж, дэмжлэг үзүүлэхээ амласан байна. Үүнээс өмнө ЕСБХБ түнш болон донор орнуудын хамтаар Украины эдийн засгийг дэмжих зорилгоор энэ онд нэг тэрбум евро гаргах болсон тухай мэдэгдэж байсан билээ. Мөн Украины эрчим хүчний аюулгүй байдлыг хангах үүднээс “Нафтогаз” компанид 300 сая еврогийн зээл олгоно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top