ӨНӨӨДӨР: Хүнсний хангамж, мал аж ахуйн Үндэсний чуулган болно

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 25

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.10.25)


09:00 цагт Төрийн ордонд Хүнсний хангамж, аюулгүй байдал, мал аж ахуйн Үндэсний чуулган болно. 

09:00 цагт Монголбанкнаас “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах Үндсэн чиглэл”-ийн төслийг танилцуулж хэлэлцүүлнэ

10:00 цагт “Холидэй Инн” зочид буудалд “Улаанбаатар хотод хэрэгжүүлэх сүрьеэгийн хавьтлын илрүүлэлт, хяналтыг сайжруулах” төслийн нээлт болно. Утас: 7707-9905. 8809-6061

10:00 цагт "Хангарди" ордны 14 давхарт НЗДТГ-аас "Шар дарцаг" аяны талаар мэдээлэл өгнө. Утас: 89755575

11:00 цагт “Монгол Ньюс” мэдээллийн төвд Гадаадын банк оруулж ирэх эсэх талаар "Сэтгэшгүй" ХХК-ийн захирал С.Хүрэлбаатар хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 99012599 99978800.

11:00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд ХЭҮК, Монголын хуульчдын холбоо, “Монголын Эмнести Интернэшнл” олон улсын хүний эрхийн байгууллагын төлөөлөл, хэвлэл мэдээллийн эрх зүй, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хангах олон улсын эрх зүйн хэм хэмжээний талаар хуульч, эрх зүй судлаач, иргэний нийгмийнхэн байр суурь, санал бодлоо солилцоно. Утас: 99186068

11:30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Монголын Байгаль орчин, иргэний зөвлөл (МБОИЗ)-ийн удирдлагууд, эрдэмтэн судлаач, хэвлэл мэдээллийн байгууллагын нэгдсэн баг орон нутагт ажилласан талаар мэдээлнэ.

12:00 цагт Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хүргэнэ. Утас: 93113995, 99972117

12:00 цагт ГХЯ-нд Дэлхийн хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын 7 хоногийн хүрээнд хүрээнд Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын Үндэсний оролцогч талуудын IV форум болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top