Энэтхэгийн чөлөөт бөхийн домог хүн амины хэрэгт сэжиглэгдэж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 24

Олимпын мөнгө, хүрэл медальт, дэлхийн аварга, Энэтхэгийн чөлөөт бөхийн домог Сушил Кумар өнгөрсөн жил хүн амины хэргээр баривчлагдсан билээ.

38 настай Кумарыг сонгомол барилдааны 24 настай залуу тамирчны амь насыг хөнөөсөн хэрэгт сэжиглэж байна. 2021 оны тавдугаар сарын 4-нд Нью Дели хотын спортын ордонд Энэтхэгийн чөлөөт бөхийн тамирчид талцан зодолджээ. Зодооны дараа Кумар найзуудтайгаа хамт Сагар Данкад хэмээх бөхийг дагуулан гарч, ордны гадаа бүлэглэн зодсон бөгөөд Сагар шархаа даалгүй амиа алдаж, түүний найз хоёр бөх хүнд гэмтжээ. Зарим хэвлэлд түүнийг буудсан гэж бичсэн байна.

Сушил Кумар энэхүү хэргийг гол зохион байгуулсан гэж гэрчүүд мэдүүлсэн. Хэргийн дараа Кумар оргон зайлсан ч түүнийг Дели хотын ойролцоо баривчилсан юм.

Энэ сарын 15-нд Сушил Кумарыг шүүх ажиллагаа эхэллээ. Түүнтэй хамт 17 хүн энэ хэргээр шүүгдэж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин бнаа хөөё(66.181.161.32) 2022 оны 10 сарын 26

Манай улсын нэг алдарт бөх..дэлхийн хэмжээний мундаг тамирчин....бас нэг бөхийг зодоод алчихсан ш дээ...дэлхийн хэмжээний тамирчин төдийгүй дэлхийн хэмжээний хүйтэн цуст алуурчин гэдэгээ харуулсышдээ...талийгаач нь түүнийг алдрын оргилд хүргэсэн гавъяатан...мөн алдааны оргилд ч хүргэчихсэн....талийгч нь ямар мундаг хүн байлаа.

1  |  0
Зочин(103.26.195.148) 2022 оны 10 сарын 27

Хаа газрын бехчуудээ гэж, манай бехчууд ч адилхан доо

2  |  0
Top