ӨНӨӨДӨР: Дугуй цагаан орчмын тохижуулсан газрын нээлт болно

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 21

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.10.21)


08:00 цагт Шадар сайд С.Амарсайхан Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд Төрийн үйлчилгээний нэгдсэн стандартыг боловсруулах чиглэлээр ажиллана. Утас: 99103830

09:00 цагт Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, БОАЖЯ хамтран “Уур амьсгалын өөрчлөлт болон Биологийн олон янз байдлын тухай” НҮБ-ын суурь конвенцуудын талуудын бага хурлуудыг угтсан оролцогч талуудын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулна.

09:30 цагт Дугуй цагаан орчмын тохижилт бүрэн дуусаж, нээлтээ хийнэ. Үргэлжлүүлэн Туул гол дагуу хийж буй тохижилтын хоёр байршилд Хотын дарга очно. Утас: 99037310, 99763656

12:00 цагт Үндэсний мэдээллийн төвд Монголын хамгийн анхны, олон бүжигчдийг нэг дор цуглуулсан, шагналын өндөр сантай салса, кизомба бүжгийн гудамжны марафон тэмцээн “Мишээл энтертайнмент” гудамжинд зохион байгуулах талаар мэдээлнэ.

14:00 цагт Дүнжингарав худалдааны төвийн урд талын “Монгол Арт” галерейд нэрт кино найруулагч Б.Балжиннямын мэндэлсний 80 жил, “Мөнх тэнгэрийн хүчин дор” уран сайхны киноны 30 жилийн ойн үйл ажиллагаа, эрдэм шинжилгээний хурал, номын нээлт болно.

19:00 цагт Монголын хөлбөмбөгийн холбооны футзаланд болох WMO холбооны Азийн аваргын бүсний төлөөх тулаан болно. Утас: 90999977

 

"Миллениум Плаза" зочид буудалд "Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбоо"-ноос “Эрдэс боловсруулалт-2022” олон улсын онол практикийн бага хурал, үзэсгэлэнг зохион байгуулна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top